НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн Украины асуудлаарх санал хураалтад Монгол улс түдгэлзсэн байр суурь илэрхийллээ

Twitter Print
2022 оны 03-р сар 03-нд 08:40 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн шөнө НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн ээлжит хуралдаан болж 20 гаруй улс орон хамтран санаачилж оруулсан "Украины асуудлаарх" Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын талаар хэлэлцлээ. Тогтоолыг батлах эсэх саналыг 50 гаруй улс дэмжиж, БНХАУ, Энэтхэг, Арабын Эмират гэсэн 3 улс санал хураалтад оролцонгүй.

Аюулгүйн Зөвлөлийн энэхүү хуралдаан дээр ОХУ болон Украины төлөөлөгчид ширүүхэн мэтгэлцэж, нөгөө талаа буруутган шүүмжилжээ.

НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөл түүхэндээ 11 дэх удаагаа дайны асуудлаар тусгай чуулган зохион байгуулж байна. НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд тусгай чуулганыг зохион байгуулдаг дүрэмтэй. Энэхүү санал асуулгын цаад зорилго нь Украинд цэрэг оруулсан ОХУ-ын үйлдлийг буруутгаж, хориг тавих болон бусад шийтгэлийн бусад арга механизмыг хэрэгжүүлэхэд олон улсын дэмжлэгийг авах явдал юм.

Санал хураалтад Ерөнхий Ассамблейн бүх 193 гишүүн орны төлөөлөгч ирснээс 141 нь дэмжиж, 35 улс түдгэлзлээ. Беларусь, Сири, Хойд Солонгос, Эритрей, ОХУ гэсэн 5 улс л эсэргүүцсэн байна. Мөн Гвиней зэрэг 11 улс санал хураалтад оролцохоос татгалзав.

БНХАУ, Энэтхэг улсууд түдгэлзсэн бол ОХУ-ын холбоотон болох Никарагуа, Куба улсууд дэмжсэн санал өгсөн нь гэнэтийн явдал болсон байна. Түүхийнхээ турш ОХУ-ын ойрын холбоотон байсан Серби улс тогтоолыг дэмжсэн нь энэ удаагийн санал хураалтын нэг дуулиантай мэдээ байв. 

Түдгэлзсэн орнуудад Хятад, Энэтхэг, Иран, Ирак, Пакистан, Казахстан зэрэг улсуудаас гадна Африк тивийн нэлээд хэдэн улс, Ази, Латин Америкийн цөөн улс багтжээ. Мөн Монгол улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн байна.

Эх сурвалж: yahoo.news

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • орос

      (64.119.17.211) 2022-03-03 10:15
      • 0
      • 0

      энэ байгууллагыг татан буулгах цаг болжээ. миний бодлоор манайх шууд эсэргүүцэх хэрэгтэй хэний хүчээр хэний саналаар тусгаар тогтнолоо болсноо үеийн үед санах хэрэгтэй. бандерчуудын эсрэг явуулж буй үйл ажиллагааг дэмжиж бна

      Хариулах