Турк, Швейцарийн шигшээ ирэх Еврог өнжиж магадгүй байна

Twitter Print
2015 оны 01-р сар 21-нд 15:14 цагт
Мэдээний зураг,

2016 оны Европын аваргын тэмцээн Франц улсад болно. Дээрх тэмцээнд оролцох багуудын урьдчилсан шатны тоглолт явагдаж байгаа аж. Буурал тивийн 53 улс есөн хэсэгт өрсөлдөж байгаагаас “А” хэсэгт Чех 12 оноотой, “В” хэсэгт Израйл 9 оноотой, “C” хэсэгт Словак 12 оноотой, “D” хэсэгт Польш 10 оноотой, “E” хэсэгт Англи 12 оноотой, “F” хэсэгт Румын 10 оноотой, “G” хэсэгт Австри 10 оноотой, “H” хэсэгт Хорват 10 оноотой, “I” хэсэгт Дани 7 оноотой тэргүүлж байна.

Өнгөрсөн оны есдүгээр сарын 7-нд эхэлсэн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд энэ оны аравдугаар сарын 13-нд өндөрлөнө. Харин хэсгийн эхний хоёр баг шууд оролох эрхээ авах бол хэсгийн гуравдугаар байр эзэлсэн улсууд арваннэгдүгээр сарын 12-ноос 17-ны хооронд нэмэлт тоглолт хийж, ялагч нь Францыг зорих эрхтэй болох аж.

Ирэх гуравдугаар сарын 27, 28, 29-ны өдрүүдэд хэсгийн тав дахь тоглолтууд болох бөгөөд Казахстан-Исланд, Чех-Латви, Голланд-Турк, Израйл-Турк, Андорра-Босни, Бельги-Кипр, Македон-Беларусь, Словак-Люксембург, Испани-Украйн, Гүрж-Герман, Шотланд-Гибралтор, Ирланд-Польш, Англи-Литви, Словени-Сан Марино, Швейцарь-Эстони, Хойд Ирланд-Финланд, Румын-Фарерын Арлууд, Унгар-Грек, Лихтейнштейн-Австри, Молдав-Швед, Монтенегро-ОХУ, Азербайжан-Мальт, Хорват-Норвеги, Болгар-Итали, Албани-Армени, Португал-Сербын шигшээ багууд тоглох хуваарь гарчээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.