“Сайн үйлсийн аян”-ы нээлтээ энэ сарын 23-нд хийнэ

Twitter Print
2015 оны 01-р сар 20-нд 17:57 цагт
Мэдээний зураг,

“Хөх асар”-ын эздийн нэг Т.Латиф агсны нэрэмжит сан дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Нэрт жүжигчний хүү дуучин Л.Байзадагийн санаачлагаар байгуулагдаж байсан энэ сан өдгөө МУСТА, жүжигчин Энхтүвшин, Асалбек, Ариунбуян нарын 25 гишүүнтэй өнөр “айл” болжээ.

Энэ удаад “Латиф” сангийнхан 2015 оныг “Сайн үйлсийн жил” болгон зарлаж байгаа ажээ. Хөдөө орон нутгийн төдийгүй хотын захын иргэдэд чиглэсэн энэхүү ажлынхаа эхлэл болгож Багахангай дүүргийг сонгожээ. Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академи, н.Ганцэцэг захиралтай “Үжин дент” эмнэлэг, Багахангай дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Багахангай дүүргийн соёлын ордон, Баян сумын ЗДТГ  хамтран “Хүүхдийн төлөө За” хэмээн нэгдэж байна. Энэхүү сайн үйлсийн аяны нээлтийг энэ сарын 23-ны 19 цагт Монголын хүүхдийн ордонд хийхээр төлөвлөжээ.

Тэд энэ удаад Багахангай дүүргийн тусламж нэн тэргүүнд шаардлагатай Багахангай дүүргээс нүдний болорын хагалгаанд орох шаардлагатай 16 настай Бямбаа, Бөөрний дутагдалтай ч эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа 27 настай Болорсайхан болон ээжийн хамт амьдардаг Алтаншагай, Мөнгөншагай нарын ихрүүдийг сонгосон байна. Харин Улаанбаатар хотоос АНУ-ын Мичиган мужид эмчлүүлж буй Э.Алигэрмаа охины эмчилгээний төлбөрт хандив болгож, ээжийнх гарын напалеоныг худалдаж авахаар болжээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.