Элчин сайд нарын нэрс тодорчээ

Twitter Print
2015 оны 01-р сар 20-нд 16:54 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсаас гадаад улс, Нэгдсэн үндэстний байгууллагын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг томилуулах, эргүүлэн татах асуудлыг хэлэлцжээ.

Бүгд найрамдах ардчилсан Лаос улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лодойдамбын Галбадрах, Сингапур улсад Төмөрийн Лхагвадорж, Куба улсад Цэдэндамбын Батбаяр, Энэтхэг улсад Гончигийн Ганболд, Египэт улсад Чулууны Баярмөнх, Австрали улсад Батлайн Чулуунхүү, Польш улсад Нэмэхийн Батаа, Тайландын Вант улсад Төмөрхүлэгийн Төгсбилгүүн, НҮБ-ын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболд нарыг тус тус томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна.

Саналыг батлуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.