Үндэсний хувцасны түүх, соёлоос

2017 оны 01-р сар 23-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Үндэсний хувцасаараа гоёж, Монгол гэдгээрээ омогших Сар шинийн баяр хаяанд ирлээ. Монгол үндэсний хувцас нь бидний голлон эрхэлж ирсэн мал аж ахуй, байгаль цаг уурын нөхцөл, зан заншлын онцлогыг илэрхийлдэг. Угсаатан ястны хувцас нь Монгол туургатны нийтлэг төрхийг тусгах боловч түүхэн хөгжлийн урт удаан хугацаанд өөрийн гэх өвөрмөц онцлогыг бүрдүүлжээ. 

Хувцас бол монголчуудын эрхлэх аж ажуй, газар нутгийн онцлог, хүрээлэн орчны буюу зэргэлдээ нутгийнханы нөлөөлөлтэй нягт уялдаж байдаг онцлогтой юм. Тиймээс малгай, бүс, хувцас хэрэглэлдээ ихэд хүндэтгэлтэй ханддаг. 

Орчин цагт Монголчууд бид тоотой хэдхэн баяраар үндэсний хувцсаараа гоёдог. Гэхдээ нарийн цаад учир утгыг төдийлөн анзаардаггүй байж болох. Тиймээс үндэсний хувцасны түүх, соёлоос уншигчиддаа хүргэж байна. 

Монгол хувцасны түүхэн уламжлал 

Монгол угсаатны хувцас нь манай орны байгаль цаг уурын нөхцөл, эрхэлдэг аж ахуй, хэвшиж дадсан заншил төдийгүй түүхэн цаг үеийн онцлог, нийгмийн байдлыг тов тодорхой тусгаж ирсэн эдийн соёлын чухал дурсгал билээ. Хүн төрөлхтний балар эрт үеийн хувцас нь ерөнхийдөө төстэй байсан гэдэг бөгөөд мал аж ахуй эрхэлж морь унадаг нүүдэлчдийн хувьд зонхилох хувцас нь өмд, цээживч байсан ба хожим энгэртэй дээл хэрэглэдэг болсон гэж судлаачид үздэг. 

Хүннү (мэө III-мэ I зуун) нарын хувцас өмсгөл нь биетээр олдсон монгол хувцасны хамгийн эртний дурсгал юм. Археологийн малтлагаар олдсон Хүннү нарын хувцасны судалгаанаас үзэхэд тэд баруун, зүүн тийш зөрдөг энгэр бүхий дээл, агсарган бүс, сөөхий маягийн ээтэн хоншоортой гуталтай байжээ. Хүннү гүрний халааг авч төр улсаа мандуулсан Сяньби (мэ II-IV зуун), Жужан (мэ IV-VI зуун) нарын хувцас ч мөн хожмын монгол хувцастай төстэй байсан нь сурвалж баримтаас мэдэгдэж байна. Монгол нутагт оршиж байсан эртний улсуудын дотор Хитан нарын хувцас эртний монгол хувцасны уламжлалыг гүнээ хадгалсаныг судлаачид тогтоосон байдаг.

Манж чин улс ХVII зууны үеэс хятад, монгол зэрэг орныг эрхшээлдээ оруулснаар манж хувцасны зарим хэв маяг дэлгэрсэн байна. Манж чин улсаас "Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичигт" монгол ван, гүнгүүдийн цол хэргэм, зэрэг дэвийн хувцасны маяг, хэрэглэх зүйлийг хуульчилсан байна. Ингэснээр монголын ноёд, тайж нар ван, гүн, бэйл, бэйс зэрэг шинэ цол хэргэмтэй болж манж ямбаны хувцас өмсөх болжээ. Манжийн ноёрхолын үед монгол эрчүүд манж маягийн тав гэзэг тавьж, дөрвөлжин энгэртэй дээл өмсөх болсон ба дээлийн ханцуй нударгатай болжээ. Харин лам болон эхнэр хүний дээлэнд эртний монгол дээлний мөөрөлжин энгэр хэвээр хадгалагдаж байсан.

Эрт үед монгол эхнэрүүд өндөр оройтой богтаг малгайтай, 2 салаалж сүлжин дугтуйлсан (үсний гэрэнд хийсэн) үстэй байснаа ХVII зууны үеэс зарим ястны тухайлбал, мянгад, халх эхнэрүүд дэргэр үс самнах болж дээлэнд нь өөрчлөлт орж дөрвөлжин энгэр, түнтгэр мөр дэлгэрчээ. Үсээ дэрийлгэн хавчих болсноос "толгойн боолт", "үсний хавчаар", "үсний гэр" хэрэглэх болж, мөнгөөр урлах болжээ. Халх эхнэрийн толгойн боолт нь эрт үеийн богтаг малгайнаас улбаатай гэдэг. Манжийн үед тогтсон албаны хувцасны хэв маяг 1911 он хүртэл тогтвортой байсан. 1911 оноос хойш Монгол улсын хаан, хан, ван, гүн, бэйл, бэйс, тайж, түшмэдийн өмсгөл эдлэл хэрэглэлийн хэв маягийг шинэчлэн тогтоосон боловч манжийн үеийн хувцасанд бага сага өөрчлөлт оруулсан.

Богд хаант Монгол улсын үед лам нарын ямбаны хувцас, цэргийн дүрэмт хувцасны хэв маягийг бас журамлан тогтоожээ. 1921 оны Ардын хувьсгалын дараах үеэс монголын хуучны төрийн ямба ёслолын хувцас орхигджээ. Ялангуяа 1930-аад оноос нийтээр энгийн хийцтэй дээл хувцас хэрэглэх болсны сацуу хотшил, үйлдвэржилт, оросын соёлын нөлөөгөөр европ хувцас дэлгэрч эхэлсэн. Орчин үед дэлхий нийтэд даяарчлал өрнөж, дэлхийн үндэстэнүүдийн эдийн соёлын харилцан нөлөөлөл чөлөөтэй болсон энэ үед монголчуудын уламжлалт хувцас хөгжлийн зүй тогтлоороо шинэчлэгдэж байна. 

Үргэлжлэл бий...

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.44.74) 2016-09-28 19:25
      • 0
      • 0

      Goy medeelel bn ih yum medej a avlaa thanks

      Хариулах

    • Эрэлхийлэгч

      (59.153.115.138) 2016-08-04 19:53
      • 0
      • 0

      Монголчууд яагаад дээлнийхээ захыг мушгиж залбирдаг болсон бэ? Юутай холбоотой юм бол ???

      Хариулах

    • Монгол Иргэн

      (103.57.94.211) 2016-02-15 12:37
      • 0
      • 0

      Сайхан мэдээлэл байна. Тvгээсэнд баярлалаа.

      Хариулах

    • l

      (103.26.195.161) 2015-11-26 17:30
      • 0
      • 1

      баярлла

      Хариулах

    • зочин

      (103.229.122.27) 2015-11-18 20:13
      • 0
      • 0

      мэдмээ юм бна

      Хариулах

    • Зочин

      (150.129.140.154) 2015-11-17 23:37
      • 1
      • 0

      heregtei medeelel ogsond bayrllaa

      Хариулах

    • Зочин

      (150.129.142.78) 2015-04-18 14:06
      • 2
      • 2

      Museumd l naadahaa sain tavi,odoo hed dugeer zuun bilee,yamar bugdeeree Javhlan bish dee

      Хариулах

    • _I_

      (112.72.13.179) 2015-09-13 22:54
      • 0
      • 2

      yamar mongoloo aldchihsan yum be. tursun orniihoo talaar yam ch medleggv t1 mal

      Хариулах

    • зочин

      (119.40.97.52) 2015-01-21 08:42
      • 0
      • 5

      мэдүүштэй сайхан мэдээлэл байна баярллаа.

      Хариулах

    • уншигч

      (160.45.84.131) 2015-01-20 20:49
      • 1
      • 2

      Маш их баярлалаа, үндэснийхээ хувцастай сайн танилцлаа.

      Хариулах