“Боко харам” бүлэглэл 10 настай охиноор амиа золиослох халдлага үйлдүүлсэн байна

Twitter Print
2015 оны 01-р сар 20-нд 14:59 цагт
Мэдээний зураг,

Африкийн “Боко харам” бүлэглэл өнгөрсөн онд томоохон алан хядах ажиллагаа хийж олон улсын анхааралд орсон. Тэд 2014 оны дөрөвдүгээр сард Нигерийн хойд хэсэгт халдлага үйлдэж, 200 гаруй охиныг барьцаалсан. Тус алан хядах бүлэглэлийн толгойлогч мэдэгдэхдээ өөрсдийн талын 300 гаруй хүнийг шоронгоос суллуулах хүртэл охидыг барьцаална гэж байв. Харин Нигерийн Засгийн газар өнөөдрийг хүртэл тэдэнтэй хэлэлцээр хийхээс татгалзаад байсан.

Үүнээс хойш тус бүлэг олон цуврал аллага үйлдсэн юм. Хамгийн сүүлд Камеруны Нигеритэй хил залгаа нутгаас 80 орчим хүн барьцаалсны 50 нь 10-15 насны хүүхдүүд байжээ. Тэд довтолгоон хийх үедээ гурван хүний амь хохироож, хэд хэдэн байшин шатаасан. Энэ халдлагын дараа Чад улсын Ерөнхийлөгч И.Деби Итно “Боко Харам”-ын эсрэг тэмцэх эвсэл байгуулах тухай санал гаргасан юм. Энэ сарын 10, 11-нд Нигерийн хойд хэсэг гурван удаа дэлбэрэлт болж, олон хүний аминд хүрсэн. Харин дээрх халдлагыг 10 настай амиа золиосллогч охин үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.