Нярай хvvхдийг усанд оруулахад анхаарах зүйлс

Twitter Print
2016 оны 11-р сар 12-нд 14:06 цагт
Мэдээний зураг,

Усанд оруулахын ач холбогдол
Арьс бол хамгаалах эрхтэн болохоос гадна амьсгалах, бодисын солилцоонд орох зэрэг олон vvрэг гvйцэтгэж байдаг. Хэдийгээр нярай хvvхэд том хvvхдvvд шиг амархан халтартаад байдаггvй боловч усанд тогтмол оруулж цэвэр байлгах нь маш чухал ач холбогдолтой. Учир нь нярай хvvхдийн арьсны хамгаалах vvрэг бусад насны хvмvvсийнхтэй харьцуулахад сул байдаг тул амархан vрэвсэж гэмтэх хандлагатай байдаг.

Арчиж угаах
Хvvхэд төрсний дараах эхний долоо хоногт буюу хvй хатаж цөглөх хvртэл зөөлөн хөвөн даавууг буцласан бvлээн усаар норгож арчиж цэвэрлэдэг. Нярай хvvхдийн нvvр, гар зэргийг цэвэрлэхээс гадна нугалаа ихтэй амархан бохирддог хэсгvvд болон бэлэг эрхтэн орчмыг хуурайлах болгондоо цэвэрлэж байх хэрэгтэй.

Саванд хийсэн усанд оруулах
Харин хvй цөглөж эдгэрсний дараа нярай хvvхдийг усанд бvх биеэр нь оруулж угааж эхлэнэ. Таны хvvхэд жижигхэн мөн эмзэг мэдрэмтгий байгаа тул зориулалтын баннанд усанд оруулах нь тохиромжтой байдаг.

Усанд оруулахад анхаарах зvйлс
• Хvvхдээ ганц хором ч хяналтгvй орхиж болохгvй. Хэрэв хаалганы хонх дуугарах эсвэл утсанд дуудлага ирж заавал хариулах шаардлага гарвал хvvхдээ уснаас гаргаад эсвэл тэврээд явах нь зvйтэй. Учир нь хvvхэд багахан хэмжээний усанд живж болох аюултайг мартаж болохгvй.
• Хvvхдийг усанд оруулж байх vед усны крантыг заавал хаах хэрэгтэй. Ус гоожсоор байвал усны хэм өөрчлөгдөж хэт хvйтэн болох эсвэл халуун болж болно.
• Усанд оруулахаас өмнө тасалгааны дулаан болон усны хэмийг тохируулж өгөөрөй. Хvvхдийг усанд оруулах тасалгааны дулаан 22-24 хэм байвал тохиомжтой.

Хvvхдээ хэрхэн усанд оруулах вэ?

1. Усанд оруулахад зайлшгvй хэрэгтэй зvйлсvvд болох алчуур, цэвэр хувцас, өлгий биеийн тос зэргийг бэлдэнэ.
2. Баннандаа 5-10 см орчим бvлээн ус хийж бэлдэх. Усны дулаан 36-37 хэм байвал тохиромжтой.
3. Хvvхдээ авч ирж хувцасыг нь тайлахын зэрэгцээ чихэнд нь ус орохоос сэргийлж хөвөнгөөр бөглөж өгч болно.
4. Нэг гараараа хvvхдийнхээ толгой болон хvзvvнээс тvшиж хөлнөөс нь эхлэж аажмаар усанд дvрж оруулна.
5. Хvvхдэд зориулсан зөөлөн vйлчилгээтэй саван болон зориулалтын алчуур ашиглаж биеийн дээд хэсгээс нь доош нь мөн урд тал болон ар талыг жигд савандаж угаана. Биеийн нугалаатай хэсгvvд болох өгзөг,цавь, суга, хvзvvний нугалаа, чихний ар тал, бэлэг эрхтэн зэргийг сайтар анхаарч угаах хэрэгтэй. Мөн хөлийн болон гарын хуруу хоорондох хэсгийг угаахаа битгий мартаарай.
6. Хvvхдээ усанд оруулсны дараа бvлээн усаар дээрээс нь гоожуулж саванг арилгаж нэг гараараа хvзvv, толгойг нь тvшиж нөгөө гараараа бөгснөөс нь өргөн уснаас гаргана.
7. Хvvхдээ уснаас гаргамагц дааруулалгvй биеийн алчуураар хуурай болтол арчиж өгнө. Нугалаатай хэсгvvдийг нойтон орхиж болохгvй. Сайтар арчиж хуурайшуулсны дараагаар хvvхдийн биеийн тосоор тосолж өгөх хэрэгтэй. Ингээд урьдчилан бэлдэж дулаацуулсан хувцасыг нь өмсгөж өлгийдөнө.

Эх сурвалж: Emch.mn 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Hayle

      (188.143.234.155) 2016-11-18 11:51
      • 0
      • 0

      I love the idea of putting chocolate in chilli, I&12#87;ll definitely add a bit next time. It reminded me that our chef used to put a square of chocolate in his gravy to enrichen it. Nobody knew but It made such a difference to the flavour, everyone loved it!

      Хариулах