Жилийн дараа дөнгөж нэг хувь нь баян, бусад нь ядуурлын туйлд хүрнэ

Twitter Print
2015 оны 11-р сар 01-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Энэ оны эхээр Швейцарийн Давос хотод болсон дэлхийн эдийн засгийн ээлжит форумын босгон дээр Олон улсын хүмүүнлэгийн Oxfam байгууллагаас хүн төрөлхтөний амжиргааны орлого хэт тэгш бус байгаад анхаарал хандуулсан судалгаа гаргажээ.

Уг судалгаагаар хүн төрөлхтөний дөнгөж нэг хувьд оногдож байгаа дэлхий нийтийн баялаг 2009-2014 онд дөрвөн хувь өсөж 48% хүрсэнээр хамгийн ядуу (80%) хэсэгт нийт баялагийн 5,5% ногдохоор болсон байна. Энэ үндсэн дээр 2016 он гэхэд дэлхийн хүн амын нэг хувь бусад 99 хувиас илүү их баялаг эзэмших болсныг Oxfam тэмдэглэжээ.

Тус байгууллагын тэргүүн Уинни Бьяньимын мэдэгдсэнээр, ийм эрс үзүүлэлт гарах болсон шалтгаан нь хэмжээгүй баян болон хоосон ядуугийн ялгаа эрчимтэй өсөж байгаатай холбоотой аж.

Тиймээс Oxfam байгууллага дэлхийн улс орнуудын эрх баригччдад хандаж, татварын уян хатан бодлого баримталж, төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуульчилан тогтоож, байгалийн баялаг болон нийгмийн ашиг орлогоос тэгш хүртэх боломж бүрдүүлэхийг уриалсан байна.

Өлсгөлөнд нэрвэгдэгсдэд туслах Оксфордын хорооны санаачилгаар 1942 онд Британийн Оксфорд хотод байгуулагдаж байсан Oxfam байгууллага (Oxford Committee for Famine Relief) 1995 оноос Гаагад төвлөрсөн Oxfam International салбар байгууллагаар дамжуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд одоо уг байгууллагад Их Британи, Ирланд, АНУ, Канад, Австрали, Хонконг, Бельги, Нидерланд, Франц зэрэг дэлхийн 90 улс орныг хамарсан хүмүүнлэгийн 17 байгууллага нэгдэж байдаг аж. Тус байгууллагын үндсэн зорилго хүний эрхийг хамгаалж, нийгмийн нэн ядуу давхрагад тусламж хүргэх, олон улсын худалдаа, нийгмийн шударга бус явдалтай тэмцэх, тэрчлэн зэвсэгийн наймааг хязгаарлахад оршдог байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • caki

      (89.100.228.6) 2015-11-01 16:06
      • 0
      • 1

      mongoliin baylagiig tsolomson humuusees butsaaj avaya.

      Хариулах

    • зочин

      (183.81.169.24) 2015-11-01 13:38
      • 0
      • 1

      Муу ёр. Элбэгдорж,Батүүл гээд 1990 оны хувьсгалчид баян болчихсон бусад нь үхэх гэж үү.

      Хариулах