1736 оны энэ өдөр Анхны уурын тэрэг бүтээжээ

Twitter Print
2018 оны 01-р сар 19-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

Аж үйлдвэржилтийн хувьсгалын гайхамшигтай ололтуудад ташуур өгөн хурдлуулах гол хүчин зүйлийг санаачлагч инженер Жеймс Уатт 1736 оны энэ нэгдүгээр сарын 19-нд Анхны уурын тэрэг зохион бүтээсэн юм. Түүний зохион бүтээсэн уурын машин 1760-аад оны үед хамгийн өндөр ашигтай ажил гүйцэтгэгч төхөөрөмж болсон байв. Тэрбээр механикийн олон арван патенттай бөгөөд уурын хөдөлгүүрийг уул уурхай, тээвэр болон үйлдвэрлэлд өргөнөөр ашиглаж байв. Тэрбээр “морины хүч” (horsepower) хэмээх хэмжилтийн нэгж санаачилсан бөгөөд нэг морины хүч нь 746 вт-тай тэнцүү. Уатт нь багаж хэрэгслийн засварчны мэргэжлээр дөнгөж ганц жил суралцсан ч зохион бүтээх төрөлхийн авьяастай залуу байжээ.

Нью-Ньюкомений бүтээсэн хөдөлгүүрийг ихээхэн боловсронгуй болгож чадсанаараа уурын хөдөлгүүрийг зохион бүтээгч гэдэг алдрыг зүй ёсоор хүртсэн юм. Уатт 1769 онд эрхийг нь авч анх удаа боловсронгуй болгосон зүйл нь агшаах тусдаа хорго болсон юм. Тэрчлэн уурын бортгуудыг салгаж 1782 онд давхар үйлдэлтэй хөдөлгүүрийг зохион бүтээв. Дээр дурдсан болон боловсронгуй болгосон бусад жижиг эд зүйлсийн үр дүнд уурын хөдөлгүүрийн хүчин чадал 3-4 дахин нэмэгджээ. Ж.Уатт нь нэрт зохион бүтээгч байсан ч хийсэн бүтээснээ олны хүртээл болгох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар санаачилга зүтгэл гаргахгүй байлаа. Аз болоход 1775 онд инженер мэргэжилтэй ч арилжаа наймааны ажилд дадамгай Мэть Баултон гэдэг хүнтэй хамтран ажиллаж эхэлснээр ажил үйлс нь улам өөдрөг явах болжээ. Тэдний хамтран байгуулсан пүүс нь 25 жилийн хугацаанд олон тооны уурын хөдөлгүүр үйлдвэрлэн борлуулж хоёулаа их баяжжээ.

Аж үйлдвэрийн хувьсгалын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн олон нээлт байдаг боловч тэдгээр нь аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийг механикжуулах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, өөрийн өртгийг багасгахад дорвитой нөлөө үзүүлж чадаагүй юм. Чухамдаа Ж.Уаттын зохион бvтээсэн уурын хөдөлгүүр аж үйлдвэрийн хувьсгалд ихээхэн эргэлт хийсэн билээ. 

Технологийн хоёрдахь хувьсгал 

Энэ хувьсгал дурын ажлын механизмд хөдөлгүүр болгон ашиглаж болох универсал уурын машиныг Жеймс Уатт 1780-1896 онуудад зохион бүтээснээр эхэлсэн юм. Бүр 1785 онд Лондонд анхны уурын тээрэм байгуулжээ, үүнээс жилийн өмнө анхны уурын нэхмэлийн фабрик бий болжээ. Ингэж янз бүрийн уурын машин, механизмын үйлдвэрлэл, мэдлэг, технологийн өрсөлдөөний шинэ зүйлийг бий болгох үйл явц дууссан байна. Өрсөлдөөний энэ зүйлд чиглэгдсэн үйлдэл нь уурын хөдөлгөгч хүчийг ашиглах хийгээд түүнчлэн нэхмэлийн үйлдвэрлэлийн чанарын шинэ стандартыг ашиглах, хөдөлмөрийн хуваарьт үндэслэгдсэн үйлдлийн логикт оршиж байлаа.

Уурын нөөц (ресурс) бий болсноор фабрикууд гол мөрний хөндийг орхин, түүхий эд, таваар, ажиллах хүч бүхий зах зээлдээ ойртох нөхцөл бүрджээ. XYIII зууны үед бий болсон анхны уурын машин эдийн засгийн бусад төрлийн үйл ажиллагаанд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайлбал, Жеймс Уаттын уурын хөдөлгүүрийг аж үйлдвэр, тээврийн янз бүрийн салбаруудад түгээмэл суурь (платформ) байдлаар хэрэглэх болов. Уурын галт тэрэг, уурын усан онгоц, ээрэх нэхэх суурь машины уурын дамжуулга, уурын тээрэм, уурын лантуу гэх мэт хамгийн янз бүрийн байдлаар хэрэглэх болов. Нээлтийг ашиглах нь нийгмийн хэрэгцээнээс хамаардаг. Ухаандаа оросын механик Ползунов Уаттаас өмнө уурын машин хийсэн боловч оросын нийгэм түүнийг нь тоогоогүй юм.
 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.