Дэлхий дээрх хамгийн хачирхалтай 10 ажил

2016 оны 11-р сар 02-нд 08:40 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дээр маш олон тооны ажил мэргэжил байдаг. Зарим нэг хүмүүс их дээд сургууль төгссөн хэдий ч өөрийн мэргэжлээрээ ажиллаж чадахгүй тохиолдол ч гардаг. Магадгүй ийм тохиолдолд тэд дахин ямар нэг сургалтанд сурч өөр нэгэн мэргэжил эзэмшиж авдаг байна.

Ингээд та бүхэнд хамгийн хачирхалтай 10 ажлын талаар сонирхуулъя. 

Мэдээний зураг,

Мэргэтэй жигнэмэгийн бичээч 

Хятадын ресторануудад ихэвчлэн мэргэтэй жигнэмэгийг өгдөг. Тиймээс энэхүү мэргийг зохиодог хүмүүс маш уран сэтгэмжтэй байдаг.

Мэдээний зураг,

Үхэр хээлтүүлэгч

Есөн сарын дараа тугалтай болохын тулд тухайн хүн өөрийн гараар үрийн шингэнг үхэрт шилжүүлэн хийдэг байна.

Мэдээний зураг,

Хүүр хамгаалагч

АНУ-д “хүүрийн ферм” байдаг аж. Энэхүү фермд хүүр хэрхэн ялзарч үгүй болдог, мөн хүүрийн судалгаа хийдэг байна.

Мэдээний зураг,

Машинд дайруулсан амьтан түүгч

Машинд дайруулсан амьтдыг олж илрүүлэн түүж хаядаг тусгай хүмүүс байдаг байна.

Мэдээний зураг,

Аварга загастай аквариум цэвэрлэгч

Шилийг нь цэвэрлэхээс гадна аварга загасны идэж байгаад үлдээсэн загас болон бусад амьтдын үлдэгдлийг түүж хаях шаардлагатай

Мэдээний зураг,

Дэгдээхийний хүйс тогтоох

Уг ажлыг хийдэг хүний хамгийн гол үүрэг нь дэгдээхийг эр эсвэл эм болохыг нь тогтоох явдал юм.

Мэдээний зураг,

Онлайн аж ахуйн эзэн

Хүмүүс олон цагийн турш интернэтэд сууж, хамгийн олон тоглогчтой тоглоом тоглож янз бүрийн эдлэл хожиж, түүнийгээ зардаг байна.

Өндөг хагалагч

Өндөг хагалагч болон үнэрлэгч өндөгний шарыг цагаанаас нь ялгаж өмхийрсөн эсэхийг нь үнэрлэн шалгадаг байна.

Чийгний улаан түүгч

Канадын нэгэн фермд түүсэн нэг чийгний улаан болгонд 4 центийн цалин өгдөг. Хэрвээ борооны үеэр чийгний улаан түүх юм бол илүү их ашигтай.

Суга үнэрлэгч

Энэхүү ажлыг тодорхой нэг хүн хийж, хүмүүсийн сугыг үнэрлэж тухайн бүтээгдэхүүн ямар нөлөө үзүүлж байгааг тогтоож өгдөг байна.

​www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.