Африкийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2015 оны 01-р сар 19-нд 08:05 цагт
Мэдээний зураг,

2015 оны Африк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Экваторын Гвиней улсад эхэллээ. Энэ удаа хар тивийн Габон, Конго, Экваторын Гвиней, Буркина Фасо, Кабо Вердын Арлууд, Ардчилсан Конго, Тунис, Замби, Алжир, Гана, Сенегал, ӨАБНУ, Камерун, Гвиней, Зааны Ясан Эрэг, Мали зэрэг шилдэг 16 улс цомын төлөө өрсөлдөж байна. Бямба гарагийн үдэш “А” хэсгийн эхний тоглолтууд болоход Габон-Буркина Фасог 2:0-ээр хожсон бол Экваторын Гвиней-Конго 1:1-ээр тэнцсэн юм.

1957 оноос гараагаа эхэлсэн Африк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Египет 1957, 1959, 1986, 1998, 2006, 2008, 2010 онд долоон удаа буюу хамгийн их түрүүлжээ. Мөн Гана 1963, 1965, 1978, 1982, Камерун 1984, 1988, 2000, 2002 онд тус бүр дөрвөн удаа түрүүлсэн бол Нигери, Конго, Зааны Ясан Эрэг, Замби, Тунис, Судан, Алжир, Этиофи, Марокко, ӨАБНУ, Ардчилсан Конго зэрэг улс тивдээ манлайлж байв.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.