Өнөөдөр Улсын драмын тайзнаа "Тамгагүй төр" жүжиг тоглогдоно

Twitter Print
2015 оны 01-р сар 18-нд 14:04 цагт
Мэдээний зураг,

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 18.00 цагаас Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” түүхэн эмгэнэлт жүжгийг тоглоно.

Арчугт хаанд их хатан Цэцэр, бага хатан Гүргэл нар нэг өдөр хоёр нуган үр төрүүлэн өгсөнд хаантан хурмаст тэнгэр, хувь заяаны даажигналыг хэрхэхээ мэдэхгүй балмагдаж, үр заяах битгий хэл үнэрийг нь мартсан эх хатныхаа хүүг өөрийн хүү биш хэмээн бага хатан Гүргэлээс төрсөн хүүгээ өлгийтэйд нь хаанд өргөмжлөхөөр зарлиг буулгана.

Хааны итгэлт шадар Эгэрэг энэ зарлигийг нь эсэргүүцэвч яаж ч чадахгүй буцахдаа их хатан Цэцэрийн хэвлийгээс төрсөн өөрийн нууц хүүхдээ хэрхэн хааны сэнтийд суулган жаргах тухайгаа сэтгэн байна. Жүжгийн үйл явдлын зангилаа эндээс эхэлдэг. Шадар түшмэл өөрийн хүүгээр хаан сэнтийг залгуулахын тулд их хатныг ятган өлгийтэй нуган үрсийг солиулна. Олон жилийн дараа хаан Арчуг өөрийн үрийг татаж унадаг өвчтэй, санаа муутай болохыг нь мэдэн гуниглаж хаан ширээнд тохирох хүн биш хэмээн яллаж нугасыг нь тасдан егүүтгэдэг.

Хайрт хатан Гүргэлээ хүүгээ алдан энэ хорвоод шаналж амьдрахыг нь харахгүйн тулд мөн егүүтгэнэ. Хайрлаж байсан бүхнээсээ хагацсан Арчуг хаан хийсэн бүхнээ Хүннү гүрний ирээдүйн хаан сэнтийн төлөө хэмээн өөрийгөө зөвтгөнө. Хаан угсаа залган үлдсэн нуган хүүдээ арга буюу төрийг эрхийг өгөхөөр болдог ч шатар түшмэл өөрийн үрийг егүүтгүүлээд өрөөлийн үрээр хаан суулган захирагдаж чадахгүй хэмээн түүнийг хороон хааны удмыг тасалдаг. Арчуг хаан хатан ч үгүй, угсаа залгамжлах үр ч үгүй үлддэг. Харин шадар түшмэлд энэ боломжийг ашиглан хаан сэнтийд суухаар төрийн тамга, түмний эрхийг нэхдэг. Хаан төрд тэрслэгчид олон ч харин чамайг гэж хэзээ ч санасангүй хэмээн шадар түшмэлдээ хэлэн төрийн тамгыг хайртай бага хатныхаа цээжинд хийн онголсон Хүннү гүрний дараагийн хаан тамгаа бариад төрнө хэмээн жүжиг эмгэнэлтэйгээр төгсдөг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.