Импортын дарсны чанар, аюулгүй байдлыг хянана

2015 оны 01-р сар 16-нд 20:21 цагт
Мэдээний зураг,

МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналтын газар, Оюуны өмчийн газартай хамтран “Импортын дарсны чанар, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг энэ сарын 16-ны өдөр нийслэл, орон нутаг болон хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсийн хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчдыг хамруулан цахим сургалтыг зохион байгуулжээ.

Энэ онд импортын дарсны чанар, аюулгүй байдлыг шалгахтай холбогдуулан хийгдэж буй тус сургалтаар “Дарсны талаарх ерөнхий ойлголт, импортын дарсанд тавигдах хяналт”, “Дарс, дарсны төрлийн бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт шалгалт”, “Дарсны хэрэглээ, чанарын шаардлага”, “Барааны тэмдэг, газар зүйн заалтын хамгаалалтын тогтолцоо”-ны талаар илтгэл тавигдлаа. Түүнчлэн импортын дарсны чанар аюулгүй байдал, хяналт шалгалттай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, зөвлөмжүүдээр мэдээлэл өгч, хуурамч дарсыг зах зээлд нийлүүлэхээс сэргийлэх улсын байцаагчдын мэдлэг чадварыг нэмэгдүүлсэн байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.121.14) 2015-01-16 20:26
      • 0
      • 1

      Aldaatai shoshgotoi shampansk oruulj irsen Noyoy Uul erdene kompanaa yaj ch chadahgui baij ineedtei yum. Bitgii hudlaa surjignej baigaach.

      Хариулах