Оросууд ер нь Монголчуудад элэгтэй байл уу?

Twitter Print
2015 оны 01-р сар 19-нд 19:00 цагт
Мэдээний зураг,

103 жилийн өмнө Монголчууд Манж гүрнээс салан тусгаарлаж, бие даан тусгаар тогтсоноор төр улсаа сэргээн тунхагласны тэмдэглэлт ой оны өмнө тохиосон билээ. Ойд зориулан хэвлэл мэдээллээр гарсан нийтлэлүүдээс харахад 1912 онд Нийслэл Хүрээнд байгуулсан Монгол-Оросын анхны хэлэлцээрийг хоёр улсын харилцаанд онцгой ач холбогдолтой баримт бичиг хэмээн магтах өнгө аяс давамгайлж байлаа.

Харамсалтай нь гэвч түүхэн бодит үйл явдал, чин үнэн өнөөгийн бидний өнгөц бодлоос тэс ондоо билээ. Монголчуудын олонхи Оросуудын ач тусыг өндөр үнэлж ирсэнээр барахгүй хир халдаах тун дүргүй. Оросууд л хамгийн сайхан сэтгэлтэй, энхийн цагаан тагтаа мэт сэтгэх… Халаг гэмээр энэ ташаа үзэл бодлоо өнөөдөр эргэж харах цаг болсон юм биш үү? Комитерны ил далдын хорон явуулга, Монголын сэхээтний давхаргыг хуу хамсан егүүтгэлийг мартаа юу, байгалийн баялагийг цөлмөсөн он удаан жилийн эдийн засгийн махинацийг түрэмгийлэл гэж үзэхгүй юу, ах дүүгийн буцалтгүй тусламж нэрийн дор явуулж байсан өөр өөр олон дарангуйлалыг сана даа.

Ах нарын эртнээс явуулж ирсэн тэр бүх хорлонт бодлогын нэгэн гэрч өнгөрсөн жил нийслэл хотноо сүндэрлэн боссон. Энэ бол Оросын соёл, шинжлэх ухааны төв буюу РЦНК-ийн өмнө шовойх Иван Яковлевич Коростовецийн хөшөө. Өнгөрсөн зун Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг айлчлах үеэр нээсэн уг хөшөө РЦНК-ийн дарга Е.Г.Михайловын санаачилга, хөөцөлдөөний дүнд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 84 сая төгрөгөөр “бүтээн байгуулсан” эд. Гэвч нийслэлийн нэгэн дүүргийн ойр хавь, Оросын байгууллагыг “чимэх” болсон хөшөөний эзэн Коростовец гэгч Монголчуудын хүндэтгэлийг хүлээх эрхтэй этгээд мөн үү? РЦНК-ийн даргын хичээл зүтгэлийг юу гэж ойлгох вэ? Монголчуудын тусгаар тогтнолыг хаан боогдуулж байсан этгээдийг гавъяа зүтгэлтэй нэгэн байсан мэт өнөөдөр хөшөө дурсгалыг нь хүндэтгэх нь хэр зөв юм бол? Худал хуурмагийг мянга давтахаар үнэн болж таардаг гэсэн Аристотелийн хэлсэн гэх мэргэн үгийн үлгэр болж таарав уу? Энэ мэт эргэцүүлэлийг Оросууд олж мэдсэн цагтаа мэдээж, оросын эсрэг үзэл, гэнэн шовинизм гэх мэтээр доромж үзэж, хэдэн юм хэлэх байх. Харин Монголчууд бидний хувьд хэрхэх вэ? Эх түүхээ судалж мэдсэн хүн Оросуудын энэ мэт олон хорон явуулгад хорсон зэвүүцэхээс өөр аргагүйд хүрнэ. 

Хаант Оросын Полтав мужид нилээд чинээлэг язгууртны гэр бүлд 1862 онд төрсөн,1884 онд Оросын эзэн хааны лице сургуульд суралцсан, 1890 оноос Бээжин дэхь Хаант Оросын элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, улмаар Бразил, Португаль, Монгол, Иранд дипломат элч, элчин сайдаар ажиллаж байсан, 1913 онд Бээжин дэх Францын шуудангийн албаны даргын охин 16 настай Ангелино Пиритэй завхайрсан хэрэг нь илэрч дипломат шуугиан дэгдээсэн тул албан тушаалаасаа халагдаж байсан энэ этгээдийг Монголчууд хараан зүхэхэд таарсан амьтан. 

Энэ этгээдийн тухай интернэт тайлбар толь Википедиад хүртэл тавьсан тодорхой мэдээлэл бий. Үүнд: 1912 онд Хаант Орос улсын Ерөнхий сайд С.Ю.Виттегийн тушаалаар Оросын дипломат төлөөлөгчдийг ахлан Нийслэл хүрээнд ирж Монголчуудыг дарамтлан Орос-Монголын хэлэлцэлд 1912оны арваннэгдүгээр сарын 3-д гарын үсэг зурсан. Хэлэлцээ хийх үед Коростовец нь Да лам Цэрэнчимэдийн авчирч өргөн барьсан монголчуудын язгуур эрх ашгийг дээдэлсэн саналыг шалан дээр шидэж, дэвсэлж дипломат ёс зүйн хувьд эрээ цээргүй аашилж байжээ. Ингэхэд Сайн ноён хан Намнансүрэн “Да лам Цэрэнчимэд бол таны бодож байгаа шиг муу хүн биш ээ.

Энэ хүн бол ганцхан дутагдалтай. Тэр нь Монгол Улсаа л тусгаар оршихын төлөө л санаа бодолтой хүн” гэж Коростовецид хэлжээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, нийт Өвөр Монголчуудын төлөөллийн тэргүүн эгнээнд байсан Бинт Чин ван Гончигсүрэнг гадуурхан “миний хамгийн том дайсан”, “да ламын холбоотон” “өөдгүй муу амьтан” хэмээн нүд үзүүрлэж байсан төдийгүй улмаар түүнийг үдэж өгөх цайллагад тэрээр хор ууж үхсэн нь сэжигтэй байдаг. Ер нь гэрээний дараа Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Бинт ван Гончигсүрэн нарын зүй бус зуурдын үхэлтэй Коростовец холбоотой гэсэн таамаглал байдаг.

Түүнийг анх ирэхэд Монголын Засгийн газар ихээхэн итгэл найдвар тавьж байсан ч хэлэлцээрийн явцад хүчээр тулгасан гэрээ нь Монголчуудын хувьд ямар ч ашиггүй, зөвхөн Оросуудын эрх ашигт л нийцсэн гэрээ болсон юм. Уг гэрээгээр Монголчууд хэрчигдэн хуваагдах үүд нээгдэж, ах дүү Барга, Өвөр Монгол, Тагна Урианхай хилийн гадна үлдэж, эв нэгдэлтэй байсан Монголын Засгийн газрын гишүүд өөр хоорондоо үл итгэлцэж, тусгаар тогтнолын хэрэгт зүтгэснээрээ “хятадын тагнуул”, “өөдгүй новш”, “увайгүй амьтан” хэмээх нэр хочийг зүүх болсон түүхтэй. Энэ нь Коростовецийн Монголын удирдагч нарын дунд дипломат аргаар яс хаясантай шууд холбоотой.

Нийслэл хүрээн дэх Оросын бүрэн эрхт сайд Коростовец өөрийн Гадаад яаманд бичсэн цахилгаан утсандаа “Халхчууд ба ер нь Гадаад Монгол тусгаарлаж байгаа хэрэг явдалтай Хятадын Засгийн газар эвлэрэхээс өөр аргагүй бөгөөд харин ард иргэд нь нууцаар халх руу тэмүүлж Их Хүрээний анхны дохиогоор Хятадаас салж одоход бэлэн байгаа Өвөр Монголыг гартаа барьж байх явдалд л хятад хүчээ тавьж байвал болох юм. Монгол нь зөвхөн үндэсний аж байдал, ёс заншил, соёлын талаар нэгдэх боломжгүй болохыг нэг бус удаа сануулж, улс төрийн талаар нэгдэхэд сэтгэл ханах хэрэгтэй гэж би монголчуудад зөвлөсөн” хэмээжээ.

Тэрээр Монголын ашигт малтмалыг нээн ашиглах, хилээр гаалийн татваргүй нэвтрэх зэрэг Оросын худалдааны эрх ашгийг л хамгаалсан гэрээг Монголын Засгийн газарт тулган дан ганц Оросын эрх ашгийг хамгаалсан худалдааы гэрээг тулган байгуулсан хүн. 1912 оны Орос-Монголын гэрээ байгуулагдсанаар нийт монгол үндэстний язгуур эрх ашигт хор нөлөө үзүүлсэн билээ. Өвөр Монгол, Монгол Улс, Урианхайн хязгаарыг нэгдэхийг Коростовец хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Эцэст нь хэлэхэд И.Я.Коростовец бол Оросын Цагаан хааны бодлогыг хэрэгжүүлэгч, томоохон дипломат тагнуул байснаас Монгол улсын эрх ашгийг өчүүхэн төдий ч бодож байсан хүн биш юм.

Харин түүнийг Монголд тоос хөдөлгөж явсан тухайн цаг үеийн түүхэн нөхцөл байдал, 1912 онд Орос-Монголын хэлэлцээр байгуулахад хүрсэн учир шалтгааныг эргэцүүлж үзье.  Хаант Оросын засгийн газар Дундад иргэн улсаас өрсөн Гадаад Монголыг буюу Монгол Улсыг эдийн засгийнхаа хавсрага болгохын тулд Монголын асуудлаар буюу Монголыг хэрхэн хуваах тухай Хятадтай хэлэлцээр эхэлж удтал ярилцсан боловч Дундад иргэн улс Хаант Оросын саналыг огт хүлээж авахгүй байв.

Иймээс Хаант Оросын эзэн хааныхаа зөвшөөрсний дагуу Хятадтай хийж буй хэлэлцээрээ түр завсарлаж Монголтой хэл амаа ололцох зохистой боломж байгааг алдахгүйн тулд Монгол-Оросын хэлэлцээр байгуулахаар 1912 оны наймдугаар сарын 3-нд Засгийн Газрын шийдвэр гаргаж бүх бэлтгэлээ хангасныхаа дараа Монголын Засгийн Газарт тун тодорхой бус байдлаар мэдэгдсэн бололтой. Өөрөөр хэлбэл Орос энэ хэлэлцээр байгуулах санаачлагыг анх гаргажээ.

Тухайн үед Монголын удирдагчид Хаант Оросыг гадаад түншлэлийнхээ хамгийн тэргүүлэх орон хэмээн итгэж байсны улмаас улсынхаа тусгаар тогтнолыг дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлэхэд Монгол - Оросын хэлэлцээр дорвитой дэмжлэг болно хэмээн найдсан учир Оросын Засгийн Газраас гэрээ байгуулах санал тавьсныг зөвшөөрсөн нь лавтай.

Гэвч уул хэлэлцээрт Оросын авчирсан төсөлтэй Монголын удирдагчид танилцмагцаа эрс эсэргүүцэж ноднин намар танай засгийн газар Хандорж, Цэрэнчимэд бид нарт хэлж байсан амлалтаасаа няцаж манай улсын тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй яагаад Хятадын автономит болгох гэж байгаа юм бэ? хэмээн асуухад Оросын төлөөлөгчдийн тэргүүн Коростовец тодорхой хариу өгөхгүй булзааруулж байв.

Үүнээс гадна Монгол Улс өөрийнхөө дипломат төлөөлөгчийг Орост суулгах санал тавьсныг ч зөвшөөрөөгүй байна. Мөн Оросын харъяат худалдаачид Монгол улсын нутаг дэвсгэрт эдлэх эрх нь Монголчууд болон бусад гадаад улсын иргэдээс ч илүү байхаар гэрээний төсөлд тусгаснаа өөрчил хэмээн сануулжээ. Гэвч Оросын төлөөлөгчид Монголын саналыг ер хайрахгүй байсан учир Цэрэнчимэд болон бусад сайд нар нэг бус удаа хурал хаяж байлаа. Гэвч Коростовец Монголын баруун хязгаараар хятад цэрэг довтолж эхэлсэн тухай мэдээ манай консулд ирсэн байна хэмээн худал үг зохиож хэлээд хэрэв та нар манай төслийг зөвшөөрөхгүй бол бид танай улсад цэргийн зэвсэг, байлдааны хэрэгсэл туслахгүй шүү хэмээн хашгиран сүрдүүлсэн байна.

Тухайн үед Дундад иргэн улс Монгол руу цэрэглэн халдахаар бэлтгэж буй тухай сонсож мэдсэн Монголын удирдагчид Коростовецийн хэлснийг лавтай үнэн хэмээн итгэж Оросын төслийг арга буюу зөвшөөрч 1912 оны арванхоёрдугаар сарын 3-нд хэлэлцээрт гарын үсэг зурсан аж. Гэвч оросууд хуурч мэхэлсэн нь тодорхой болсон учир Монголын удирдагчид дахин Оросын Засгийн Газартай хэлэлцэж нааштай үр дүнд хүрэх зорилгоор Гадаад Яамны тэргүүн сайд Цэрэнчимэдийг Япон луу илгээж тусгаар тогтнолоо дэмжүүлэхийг хичээсэн боловч мөн Оросын явуулгын улмаас ямар ч үр дүнд хүрээгүй юм.

Цэргийн түр зуурын хэлцэлд хүрсэн Жуй Ань, И. Я. Коростовец, Жоу Мянь. Арын эгнээнд: П. Г. Тидеман, Зянь Вэн Си болон поручик Вавилов.

Эл хэлэлцээрээр Монгол Улсын тусгаар тогтнолын хувь заяа урвуураар эргэх эхлэл тавигдаж 1913 оны өвөл Бээжинд гарын үсэг зурсан Орос, Хятадын тунхаглал болон 1915 оны зургадугаар сарын 7 -нд дууссан Хятад, Орос, Монгол гурван улсын Хиагтын бага хурлаар эцэслэн шийдвэрлэсэн билээ. 

Оросуудын ийм л бодлого, олон далд явуулгын гар хөл болсон "нэгэн эрхмийн гэгээн дурсгалыг" өнөөдөр Монголчууд нийслэлийнхээ хоймор хэсэгт залан хүндэтгэж байна. Хөрш хоёр улсын хуйвалдаанаар ийм хэмжээний газар нутаг маань хумигдан хумигдсаар өнөө цагтай золгосон билээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • үнэн

      (182.160.5.88) 2018-09-13 22:53
      • 0
      • 0

      Коростовец санаачилж Монголтой 1912 гэрээ хийгээгүй байсан бол ,манай орон өдийд хятадын нэг муж байх байсан шүү.Энэ гэрээ нь Ар Монголын тусгаар тогтнолыг хамгаалсан анхны олон улсын баримт бичиг болсон.Энэ гэрээ дараачийн бүх монголын талаарх олон улсын гэрээнүүдийн суурь нь болсон.Коростовец Богд хаан ба Николай цагаан хаантай цуг орчин үеийн Монгол улсын суурийг тавьсан гавьяатай хүмүүс шүү.Орос улс манай оронд тэр үед туслаагүй байсан бол одоогийн Монгол улс гэж байх ч үгүй.

      Хариулах

    • бодоо

      (203.91.118.82) 2015-01-24 15:44
      • 0
      • 0

      Түүхээ сайн судлая. Архивт баримт байна уу. Баримт нотолгоотой бичнэ үү

      Хариулах

    • bi

      (218.49.88.10) 2015-01-23 19:11
      • 0
      • 0

      orosuud hezeech Mongolchuudad sainaar handaj baigaagui...

      Хариулах

    • алуурчин

      (212.0.91.247) 2015-01-21 21:14
      • 0
      • 0

      энэ хөшөөг татан буулгах хэрэгтэй, түүхэ мэдэхгүй амнай донгио дарга нар тусгаар тогтнолын төлөө их хичээл зүтгэл гаргасан энэ тэр хуцацгаасан бол доо... Устгах хэрэгтэй

      Хариулах

    • Irgen

      (103.229.121.136) 2015-01-21 12:27
      • 0
      • 0

      Ene yagaad Oros ulsruu chiglesen sorog surtal uhuullaga genet iheer yvah bolov. Hedii tiim ch Mongol uls tusgaar togtnohod Oros uls NUB-d noloolj tusgaar uls bolson yum shuu.

      Хариулах

    • darga ni

      (84.129.151.181) 2015-01-17 19:59
      • 0
      • 1

      yaag zub yum bichsen !!!!

      Хариулах

    • Зочин

      (49.0.161.118) 2015-01-18 03:43
      • 0
      • 1

      ter xushuu neg l xuiten bdag shuu. bi xytadiin umnu delbelnee

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.76) 2015-01-17 14:49
      • 0
      • 0

      uunig sn sudalj uzeh heregtei shv erdemtedee

      Хариулах

    • zochin x

      (220.245.169.143) 2015-01-16 18:00
      • 0
      • 0

      ENE OROSIIN TAGNUULCHIIN HOSHOOG YMAR SANAATAI TEND BOSGOSON BAINA AA.MONGOLIIN TOLOO HALUUN AMIA OGSON DAA LAM TCERENCHIMED TERGUUTEI SOR BOLSON HUMUUSEE HORLUULLAA GEJ BOSGOSON BOLJ TAARHNEE.TER NERIIG N CH HELEH BAITUGAI DURSAHAD MUU HUNII HOSHOOG BUULGAJ LENINII HOSHOOG BOSGOCON N DEER YM BAINA.TUUHEE MEDDEGGUI N GAI.TERBISHDAGVA TERGUUTEI TOLGOI N HAMUURCHIHSAN HUMUUS HENII HOSHOOG NEEJ BAIGAAGAA MEDEHED YANAA .IH HURLIIN GISHUUN GEED BAIGAA.ALI DEER L SANAL ASUULGAAR ARD TUMEN ESERGUUTCEED BAIHAD IIM MUU UILDELTEI HUNII HOSHOOG BARISAN SHIGEE BUULGAARAI...

      Хариулах

    • Зочин

      (49.0.161.118) 2015-01-18 03:45
      • 0
      • 2

      ter xushuu neg l xuiten bdag shuu. bi xytadiin umnu delbelnee

      Хариулах