Ж.Алтангэрэл хүү ээжтэйгээ уулзав

Twitter Print
2015 оны 01-р сар 19-нд 18:25 цагт
Мэдээний зураг,

Сэтгэцийн өвчтэй ээж нь хотод байнга эмчийн хяналтанд байж, хүү нь аавтайгаа айлын хаяа бараадан амьдардаг гэх эгэл борхон амьдралтай мөртлөө сайхан ирээдүйн төлөө тэмүүлж яваа Ж.Алтангэрэл хүүгийн тухай сэтгүүлч миний бичсэн “Алтангэрэл судар шигээ аз хийморьтой яваарай, дүү минь” нэртэй нийтлэлийн дагуу сайхан сэтгэлт хүмүүс холбогдож хүүг эрж сурж, туслах юмсан гэсэн сэтгэлээ илэрхийлж, сайн сайхныг хүсч сэтгэлийн дэм өгч байсан.

Харин хүүгийн өвлийн амралт болж ээжтэйгээ уулзахаар Баянхонгор аймгийн Жаргалант сумаас аав Б.Жанчивсэнгээгийн хамт ирсэн сургаар бид түүнийг редакцидаа урьсан юм.

Хүү байн, байн холбогдож хаа яваагаа дуулгасаар буух ёстой буудлаасаа даруй нэг буудлаар өнгөрч буухад нь бид тосч авсан.

“Хот чинь сайхан, сайхан барилгатай л юм. Энэ утаа униар, машиных нь ихийг яанаа. Ядаж байхад аав төөрүүлээд, дандаа мунгинаад байх юм” гэж инээд алдсаар хүү орж ирлээ. "Энэ Улаанбаатарын утаанд мал ч тэсэхгүй. Хонь ямаа гэдэг амьтан чинь байнаа, гэрийн утаанаас хүртэл зайлж хэвтдэг юм шүү дээ" гэж байна.

Аав ээж, хүү гурав үнэхээр аз жаргалтай харагдаж байна. Хүүгийн ээж О.Оюунчимэг “Уул нь өвчин зовлон гээд байх юм надад байхгүй л дээ. Харин сэтгэцийн өвчин маань үе, үе хөдлөөд байдаг болохоор эмнэлгийн хаяа бараадаад гэр орноосоо хол энд суусаар 4, 5 жил болжээ. Анхны төрөлтөөр эмнэлэгийн тусламж авч чадаагүй гэртээ төрсөнөөс үүдэн сэтгэцийн хямралтай болсон. Түүнээсээ болж үе, үе хийж байгаа үйлдлээ хянаж чадахаа больж, уйлж дуулж, элдэв л юм болдог юм гэнэ лээ. Дараа нь л хүн хэлдэг юм, өөрөө мэдэх биш” гэлээ.

Өвчин нь жилдээ 2-3 удаа хөдөлж, хөдлөх бүртээ дор хаяж сар гаруй Шар хадны эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг гэнэ. “Хүүгээ их санадаг, нутаг орондоо, өөрийн гэртээ очих юмсан гэж байнга боддог. Малын бууц үнэртээд сайхан шүү. Хотод ингэж суухаар малын захад тэнэж явбал жаргал. Зөндөө л зүүдэлдэг юм” гэлээ.

Хүү нутаг оронд нь өнтэй сайхан өвөл болж байгаа тухай, бас сургуулийнхаа одон бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгө, хүрэл медаль авсан тухайгаа, жудо бөхөөрөө хичээллэж байгаа, бас “таны захиснаар” дээд сургуульд орохын тулд хичээлдээ арай илүү хариуцлагатай ханддаг болсон тухайгаа хуучилна. Хүү ээждээ эрхэлээд байн, байн очиж налаад, инээд алдаад, бүр царай зүс орчихож.  Би ч өөрийн эрхгүй өмнөөс нь баярлаж суулаа.

Хүү манай сонинд гарсан ярилцлагаа үзээгүй, хүүхдүүд “чи зурагтайгаа сонинд гарсан байна лээ” гэж хэлсэн гэнэ. “Хөдөө интернет гэдэг юм чинь ховор шүү дээ” гэж байна. Ингээд аав, ээж, хүү гурав манай сонин дээр өнгөрсөн оны 8-р сард гарсан ярилцлагаа их л шимтэн тус бүрдээ уншлаа.

“Ёооё, гэрийнхээ гадаа суугаа зургийг нь харсан чинь гэрээ саначихлаа” гэцгээв. Ээж нь “гэрийнхээ гадаа ганцаараа сууж байгаа зургийг нь харсан чинь хүүгээ бүр их өрөвдчихлөө” гэж байна. Харин аав нь сэмхэн нулимсаа арчиж байв.

Ийм нэгэн зочид айлчилсанд манай редакцийнхан ч хөл алдаж сүйд болов. Цай цүй, чихэр жимс ч болов.

Ингээд явах болоход хүү “лифтэнд суух чинь харин эвгүй эд билээ. Дахиад нэг суухаас даа” гэсээр гараа даллан инээмсэглэсээр одлоо.

Ийм нэгэн халуун ам бүлд эрүүл энхийг хүсч, ирэх олон олон он жилүүдэд элэг бүтэн, аз жаргалтай байхын ерөөл өргөе. Эхээ санасан үр, үрээ санасан эхийн сэтгэл дэвтсэн баярт учралыг уншигч та бүхэнтэй хуваалцлаа. 

Ээж О.Оюунчимэгийн хамт

"Ийм зураг авсаныг чинь мэдээгүй ш дээ" гэнэ, 2015 оны 1-р сарын 15

Ягаан даагаа уралдуулахаар явлаа. 2014 оны 8-р сарын 1, Баянхонгор аймгийн Жаргалант сум, Дов

Зунжингаа ганцаараа зуссан гэрийнхээ гадаа, 2014 оны 8-р сарын 1

Гэртээ ганцаараа, 2014 оны 08-р сарын 01

"Алтангэрэл судар шигээ аз хийморьтой яваарай, дүү минь" ярилцлагыг http://mongolcom.mn/read/16639 линк дээр дарж хүүгийн хөдөөх амьдралтай, хүсэл мөрөөдөлтэй танилцаарай.

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • huchee

      (202.21.120.202) 2015-02-01 08:00
      • 0
      • 3

      Saihan medee bna shuu, huurhun duudee bolon site-n hamt olondoo hamgiin sain saihan buhniig husen eruuiye ee

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.124) 2015-01-21 09:40
      • 0
      • 3

      Савны хийтэй хүн байхдаа. Тэрийг нь засчуул зүгээр болно доо.

      Хариулах

    • Zochin

      (103.9.91.75) 2015-01-21 09:21
      • 0
      • 4

      Saihan medee bna shuu, huurhun duudee bolon site-n hamt olondoo hamgiin sain saihan buhniig husen eruuiye ee

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.80) 2015-01-16 21:46
      • 0
      • 6

      yunii tvrvvnd tanai saitiin hamt olond ajliin ondor amjilt hvsie ee. unshaad omnoos ni bayarlaad uilah shahlaa Altangerel dvvdee aj zargal ervvl enkhiig hvsen eruue

      Хариулах

    • Зочин

      (103.229.121.14) 2015-01-16 19:35
      • 0
      • 7

      Болж дээ. Сайхан байна. Өмнөөс нь бас баярлалаа.

      Хариулах