Улаанбаатар хот Монгол улсын нийслэл хот болсон өдөр тохиож байна

Twitter Print
2022 оны 02-р сар 07-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

УЛААНБААТАР ХОТ МОНГОЛ УЛСЫН "НИЙСЛЭЛ ХОТ" БОЛСОН ӨДӨР: 1912.02.07-2022.02.07

Богд хааны зарлигаар Их хүрээг Богд Хаант Монгол Улсын нийслэл хот болгож, Нийслэл хүрээ хэмээн нэрлэсний 110 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

1912 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дотоод яамнаас Богд хаанд айлтгал өргөхдөө “Их Хүрээ болбоос манай Монгол Улсын эзэн Богд хааны гэгээн залран суугаа бүгдээр бараалхан ирэх чухамхүү үндэс охь манлай газар мөн.

Олон улсын хаадын суугаа хотыг цөм Нийслэл хэмээх нэр өргөмжлөх ёсон бүхийн тулд, үүнээс урагш элдэв албаны бичиг зэрэгт Нийслэл хүрээ хэмээн бичиж явбаас нийлэлцэх, үл нийлэлцэх явдлыг хуудас хавчуулж хичээнгүйлэн айлтгав.” гэжээ.

Богд хаан уг айлтгалыг тус өдөр хүлээн авч “Зарлиг гуйсан ёсоор болгогтун” гэж улаан бэхээр цохсоноор Их хүрээ Нийслэл хот болжээ.

Г.Очбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.