Ч.Мөнгөдалайг Сэлэнгэ нутгийнхан дэмжин ажиллахаа илэрхийллээ

Twitter Print
2015 оны 01-р сар 16-нд 13:05 цагт
Мэдээний зураг,

Хүний хүсэл мөрөөдөлд саад үгүй, гагцхүү биелүүлэх эсэх зөвхөн өөрөөс нь шалтгаална гэдгийг мянга мянган залууст үлгэрлэж чадсан  хүн бол МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клубын гишүүн Ч.Мөнгөндалай. Тэрбээр Монгол Улсынхаа баруун аймгуудаар 5500 км аялахаар зориг шулуудан өнгөрөгч зургаадугаар сарын 7-ны өдөр аян замын уртад жолоо залан, 167 хоногийн турш аялж, 15 аймгийн 210 гаруй сумын нутгаар дамжин, 6200 км замыг дугуйгаар амжилттай туулсан билээ.  

Аав, ээж, ах дүүгээсээ хар багаасаа өнчрөн үлдсэн түүнд харж хандах төрсөн ах дүү гэж үгүй. Гэсэн хэдий ч 29-р сургууль, Техникийн коллежийг цахилгаанчны мэргэжлээр төгсөн мэргэжил эзэмшиж чадсан. Мэргэжлээрээ 2 жил ажиллаж байгаад өөрийн сонирхол хүсэл эрмэлзлэлээ даган дугуйн спортоор хичээллэх болсон хүсэл тэмүүлэл нь түүнийг Монгол орноо тойрох аялалд урин дуудсан байна.

Бүгчим халуун, усан бороо, тэсгэм хүйтнийг үл ажран аяллаа амжилттай дуусгасан билээ. Түүний энэхүү хүнд хэцүү аяллыг Монголын Залуучуудын Холбоо, Монголын Дугуйчдын холбоо дэмжиж, хамтран зохион байгуулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй бүү хэл эрүүл саруул хүн ч ийм хол замыг туулна гэдэг амаргүй. Эр зориг гарган 6200 км замыг туулж чадсан нутгийнхаа хүүг аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хүлээн авч уулзаж, Засаг даргын “Жуух бичиг” болон мөнгөн урамшууллаар урамшууллаа.

Мөн түүнийг МЗХолбооноос “Эр зоригийн алдар” меделиар шагнажээ. Ч.Мөнгөндалай дэлхийг дугуйгаар тойрох хүсэл зоригийг өмнөө тавиад байгаагаа аймгийн даргад танилцуулж, түүний энэхүү том мөрөөдлийг ажил хэрэг болгоход аймгийн зүгээс дэмжин ажиллана гэлээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.