Аль Каида халдлага үйлдэнэ

Twitter Print
2015 оны 01-р сар 16-нд 11:08 цагт
Мэдээний зураг,

Йемен улсын Аль-Каида террорист бүлэглэл Францын Шарли Эбдо сэтгүүлийн байранд гарсан цуст халдлагыг зохион байгуулсан гэдэг нь тодорхой болоод байгаа билээ. Тэгвэл Йемен улс дахь Арабын хойгийн Аль-Каида бүлгийн удирдагч Нассер Бен Али Ал Анасси "Парис хотод болсон халдлагын хариуцлагыг Аль-Каида бүлэг өөртөө хүлээж байгаа бөгөөд энэ халдлагыг бидний бурхны элчүүд үйлдсэн. Тэд бидний сонгогдсон баатрууд байсан. Тэд баатарлаг үйлс бүтээж чадлаа" гэж исламын интернет сайтад тавьсан мэдэгдэлдээ дурьджээ.

Түүний хийсэн дүрс бичлэг 11 минут үргэлжилсэн бөгөөд мөн тэрээр Парист болсон халдлага тэдний өшөө авалт байсан гэж мэдэгдсэн төдийгүй цаашид олон аймшигт хэрэг, цуст халдлага болно гэдгийг анхааруулсан байна.

Нассер Бен Али Ал Анасси Аль-Каида халдлага үйлдэх цэргүүдээ аль хэдийн сонгож түүнийгээ санхүүжүүлсэн гэдгээ ч зарласан аж. Шарли Эбдо сэтгүүлийн байранд террорист халдлага үйлдэж олон хүний амийг хөнөөсөн ах дүү Коуаши тус бүлэглэлийн гишүүн байсныг тогтоогсон байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.