Иргэд сохор биш, “Миний дэлгүүр”-ийнхээн

Twitter Print
2015 оны 01-р сар 15-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

"Хямд үнэ, чанартай сонголт” гэсэн нэрээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилдаг “Миний дэлгүүр”-ийн сүлжээ дэлгүүрүүд үнэн хэрэгтээ луйврын арга хэрэгжүүлдэг гэвэл хэтрүүлсэн болохгүй биз. Сүүлийн үед “Миний дэлгүүр”-ийг тойрсон хэл ам цахим ертөнцөд байнга чих дэлсэх боллоо.

Саяхны нэгэн өдөр “Sweet Kitchen” бүтээлч бүсгүйчүүдийн группын гишүүн “Миний дэлгүүр”-ээс гахайн мах худалдан авсан байна. Нарийн хэрчсэн гахайн махыг савлахдаа доор нь их хэмжээний өөх хийж өнгөцхөн далдлах буюу нүд хуурсан арга сүвэгчилсэн байж. Энэ талаарх зургаа худалдан авагч өөрийн цахим хуудасныхаа найзууддаа илгээжээ. Ганц үүгээр ч зогсохгүй хүнсний бүтээгдэхүүнийхээ граммыг нэмэх арга нь хүртэл нарийсч, ууттай гүзээлзгэний доор зузаан цаасыг нугалаад хийсэн тохиолдол хүртэл гарчээ.

 

Монголчууд бид хүнсний аюулгүй байдал гэдэг зүйлийг бараг мартсан улс. Гэхдээ аливаа супермаркетаас хүнсний зүйл авахдаа сав баглаатай байвал арай дээр, ядаж л цэвэрхэн гэсэн ойлголттой учир сонголтоо хийдэг. Гэтэл үүний цаана хэрэглэгчдийн нүдийг хуурах тохиолдлууд цөөнгүй байдаг. 

Энэ асуудлыг хөндсөн хүн нь цөөхөн ч энэ мэтчилэн хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн үйлдлүүд олон байдаг нь харамсалтай. Уг нь “Хэрэглэгч-Хаан” гэх сайхан үгийг мянгатай дахин давтаж хэлэхсэн. Даанч Монголд хэрэглэгч хаан байтугай харалган сохор хүн мэт байдаг нь бодит үнэн.   

Хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдсөн олон жишээг бид сонсдогч буруутай хүмүүст ямар хариуцлага тооцсон нь харин бүрхэг үлддэг. Өнөөдөр эрх нь зөрчигдвөл хаана, хэнд хандахаа мэдэхгүйгээс хохирч үлдсэн, эсвэл “адгийн зарга арав хоног” гээд төвөгшөөгөөд орхисон хүн захаас аваад зөндөө бий. Ийм байхад хэрэглэгч-хаан гэж худлаа яриад яах юм бэ.

Энэ асуудлыг мэргэжлийн хяналт, ШӨХТГ-ынхан анхааралдаа авч хяналт, шалгалт хийх биз. Харин иргэд савласан баглаа боодолтой хүнс, бараа бүтээгдэхүүн авсан талоноо хадгалахыг зөвлөж байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Alex

      (188.143.232.32) 2016-12-21 10:46
      • 0
      • 0

      Greetings from Aberdeen, WA. Great article, i really value a effectively published article. I will subscribe on your RSS and take a look at your cultural profiles. I also desired to go away a message allowing you already know if you want any useful website maintenance reiommendatcons to examine out my weblog.

      Хариулах

    • zochin

      (5.74.165.166) 2016-11-26 03:06
      • 0
      • 0

      Orshin togtnood bdag nuuts ni ajilchidaar uruu tuluulne ter munguuruu hahuuldana.Humuusiin bichig barimt diplom baritsaalna.unen dampuursan gazar .zulaa geed 1kazak zawaan haltar tsarait bol olon hunii amidralaar togolson.bas hulgaich yum bilee

      Хариулах

    • tsolmon

      (103.23.51.2) 2015-03-02 01:49
      • 0
      • 1

      Энэ асуудлыг мэргэжлийн хяналт, ШӨХТГ-ынхан анхааралдаа авч хяналт, шалгалт хийх биз.

      Хариулах

    • Уян

      (112.72.9.22) 2015-01-15 16:55
      • 0
      • 1

      угаасаа бүр сөнөсөн газар ш дээ. Яаж оршин тогтноод байдаг юм

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.240) 2015-01-16 11:09
      • 0
      • 1

      thh yahav zarim yum yaltchgu hyamd bolhor l humus ordog bh

      Хариулах