
Энэ сарын 11-нээс эхлэн Польш улсын иргэд АНУ руу 90 хүртэл хоног визгүйгээр зорчих боломжтой болсон талаар АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайдын үүрэг гүйцэтгэгч Кевин МакАлинан лхагва гарагт гаргасан мэдэгдэлдээ онцолжээ.
Тус мэдэгдэлд, "2019 оны 11-р сарын 11-нээс Польш улсын иргэд АНУ руу жуулчны болон бизнесийн зорилгоор визгүйгээр 90 хүртэл хоног зорчих боломжтой боллоо. Польш улсыг АНУ руу визгүй зорчих улс орнуудын тоонд багтаасан явдал нь хоёр улсын онцгой харилцааг илтгэж байгаа ба энэ нь батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагаа, нөхөрлөлтэй салшгүй холбоотой юм " хэмээн бичсэн байна.
АНУ-ын нутаг дэвсгэр дээр 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй улс орнуудын тоонд Польш улсыг оруулахыг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэмжсэн аж.
Эх сурвалж: TASS.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.