Жюү-жицүгийн улсын аварга ирэх сард болно

2015 оны 01-р сар 15-нд 11:37 цагт
Мэдээний зураг,

Монголын жюү-жицү бөхийн холбооны улсын аваргын тэмцээн ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд болно. Тус холбооноос өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадын тэмцээнээ хамтад нь зохион байгуулж байгаа аж. Спортын бэлтгэлийн төвийн “А” зааланд болох жюү-жицү бөхийн тэмцээн нь эрэгтэйчүүдийн “мастер” ангилал цагаан, хөх-ягаан, бор-хар бүс, “үнэмлэхүй”, “насанд хүрэгчид” цагаан, хөх, ягаан, бор, хар бүс, эмэгтэйчүүдийн цагаан, хөх-ягаан, бор-хар бүс, үнэмлэхүй ангилал зэрэг 14 жингийн ангилалаар явагдах юм.

Энэ жилийн улсын аваргын тэмцээний шагналын сан болох 88 мянган ам.долларыг АНЭУ-ын жюү-жицү бөхийн холбооноос гаргахаар болжээ. Тус холбоо нь манайхаас гадна БНХАУ, БНСУ, Япон, Гуам гэсэн дөрвөн орны тэмцээний шагналын мөнгийг дааж байгаа юм байна. Улмаар ирэх дөрөвдүгээр сард дээрх таван орны аваргыг Эмиратад болох өндөр шагналын сантай олон улсын тэмцээнд оролцуулахаар болжээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.