
Хүүхдийн дархлаанд ямар ч нийлэг витамин, эм тан хэрэггүй. Мулти витамин, трансферфактор, алое шүүс гэх мэт бол зүгээр мөнгөний гарз.
Элдэв янзын дархлааны лаа, тос бүр хэрэггүй. Нийлэг химийн бүтээгдэхүүнээр хүүхдийнхээ дархлааг дэмжинэ гэдэг маш буруу арга. Дархлаа бол маш төвөгтэй бүтэцтэй тогтолцоо, хамгийн гол нь байнга ханиад мэтийн жижиг дайралтанд өртөж байж бүрэн хүчирхэгждэг эд. Дархлааг сайжруулахад гол нь уйгагүй тогтмол арчилгаа, хоол унд хэрэгтэй байдаг. Ханиадтай үед гэрээ байнга цэвэрхэн байлгаж, ойр ойрхон чийгтэй цэвэрлэгээ хийж, хүүхэддээ өглөө болгон өглөөний цай уулгаж, бүх төрлийн чихэртэй юмыг хорьж (чихэр бол дархлааны дайсан!!!), тогтмол шөлтэй ундтай халуун хоол идүүлж, орой болгон халуун бүлээн ус, хар цай, ясны шөл, шар сүүнд ээлжилж оруулж, хөл гарт нь массаж хийж өгч, нурууг нь товших, унтахад нь нуруунд адууны, тарваганы, сүүлний аль олдсон тосоор тослох гэх мэт аль нэг арга хэрэглэж байх хэрэгтэй.
Шүдийг нь өглөө орой болгон заавал өөрөө угааж өгч, хамар хоолойгоор элдэв янзын нян, вирус дамждаг болохоор хоолойг нь тамедины уусмал, жамц давстай усаар зайлуулж сургах хэрэгтэй. Амралтын өдрүүдээр хотоос гарч агаар салхи амьсгалуулж, уул өөдөө гүйлгэж амьсгааг нь задлах сайн, насанд нь таарсан спортоор хичээллүүлбэл бүр зүгээр. Хамгийн гол нь энэ бүх үйлдлийг нэг хоёр өдөр хийх биш, хүүхдээ бүрэн эдгэтэл, нарийн яривал зун болтол, эсвэл хүүхэд чинь ханиад хүрэхээ больтол өдөр болгон уйгагүй үргэлжлүүлэх ёстой.
Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ өвчтэй байхад нь үсрээд л нэг хоёр хоног асарчихаад бусдыг нь эм тарианд найдаад хаячихдаг, хүүхэд нь жоохон байж байгаад л дахиад ханиад хүрчихдэг, Тэгээд бүр дархлаагүй, эмийн хордлогонд нэмээд орно. Тэгж л болохгүй, тэвчээртэй уйгагүй үргэлжлүүлэх хэрэгтэй.
Mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.