Содны уусмалаар муухай үнэрийг арилгадаг

Twitter Print
2018 оны 01-р сар 19-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

-Тээврийн хэрэгслээр явахаар танай хүүхдийн дотор муухай оргиж толгой нь эргэдэг бол сод давсны уусмал их тус болно. 1 литр бүлээн буцалсан усанд тал цайны халбага сод, 1 цайны халбага давс уусгаад 5 минут тутамд 1 хоолны халбагаар уулгах хэрэгтэй. Энэ уусмалыг цус алдалт, шингэн алдалт мөн халуурахдаа их хөлөрч буй өвчтөнд уулгавал шингэн хурдан нөхөгддөг.

-Содны уусмалаар хөл, ам болон суганы муухай үнэрийг арилгаж болно. Исэллэг орчинд нян хурдан үржиж эвгүй үнэр үүсгэдэг бол хүнсний сод энэ хүчиллэг чанарыг саармагжуулж үнэр ялгарахыг зогсоодог байх нь. Зуны цагт өглөө бүр содны уусмалаар сугаа арчивал хөлрөх нь бага.

-Нүд өвдсөн үед содны уусмалыг зөөлөн хөвөнд шингээж нүдээ ойр ойрхон шавш. Гэхдээ нэг хөвөнгөөр нэг л удаа нүдээ арчих хэрэгтэйг анхаарна уу.

-Зүрх гэнэт хүчтэй дэлсэх үед тал цайны халбага сод уухад зүрхний цохилт багасна.

-Даралт буулгах эм гарын доор байхгүй үед тал цайны халбага сод уухад цусны даралт бага зэрэг бууна.

-Содыг бага зэрэг норгож зуурмаг болгоод шумуул, ялаа хазсан газар жин тавихад тэр дороо загатнахаа больж, улайлт нь хурдан арилна.

-Содтой усаар утлага хийхдээ данханд 1 аяга ус 1 цайны халбага сод хийж буцалгана. Данхны цоргонд цаасаар хоолой хийж түүгээрээ 10-15 минут амьсгална.

-Буйл үрэвссэн хэсэгхэн газар содны зуурмаг хуруугаар түрхээд шүдний сойзоор угаах хэрэгтэй. Ингэснээр та амны хөндийгөө ч цэвэрлэнэ, хүчиллэг нянгуудыг ч устгана. Өдөр бүр содны уусмалаар амны хөндийг зайлвал шүд цоорохоос урьдчилан сэргийлнэ.

-Ходоодны хямрал толгойны өвчинг үүсгэдэг. Ийм үед хөөрүүлсэн бүлээн сүүг хоёр чимх содтой уухад л хангалттай.

-Эвэршиж ширүүн болсон тохойны арьсанд дараах арчилгааг хийгээрэй. 1 литр халуун усанд шингэн саван найруулж 50 грамм сод хийгээд тос түрхсэн тохойгоо 10 минут дүрж дэвтээнэ. Энэ үед арьс үрдэг чулуугаар тохойгоо үе үе зөөлөн зүлгэ, дахин тос түрхээд мөн 10 минут уусмалдаа тохойгоо дүр. Арьсаа хатаасны дараагаар дахин тэжээлийн тос түрхэнэ. Энэ эмчилгээг 8-10 удаа хийвэл арьс бүрэн зөөлөрч эрүүл болно.

-Их хөлөрдөг хөлийг өглөө орой содтой усаар угаагаад (1 цайны халбага содыг 1 аяга усанд найруулах), шөнө нь уусмал шингээсэн хөвөнг хуруу хооронд хавчуулж хоноод өглөө нь дахиж содтой усаар угаагаад сайтар хатаавал энэ өдрөө хөл тань хөлрөхгүй.

-1 хоолны халбага содоор зуурмаг хийж мөөгөнцөртсөн хөлний хурууны завсар түрхээд хэсэг байлгасны дараа усаар зайлж хатаана. Дараа нь мөөгөнцөртсөн хэсэг дээрээ крахмал юм уу, хүүхдийн нурангид хэрэглэдэг нунтаг цацлага буюу талькийг түрхээд байвал мөөгөнцөр арилна.

-Хөхүүл ханиалга дарах сайн аргуудын нэг бол содтой сүү уух. Нэг халбага содыг хөөрүүлсэн сүүнд найруулж унтахаас өмнө уувал цэр сайн шингэрнэ.

-Хоолой өвдсөн үед содтой усаар хоолойгоо өдөрт 5-6 удаа зайлаад байвал хоолойны өвчин багасна (2 цайны халбага сод нэг стакан бүлээн усанд найруулна).

-Хамар битүүрэхэд содны уусмал тусаавал маш үр дүнтэй, харин нус их шингэрч гоожиж байвал өдөрт 2-3 удаа содны уусмалаар угаалга хийх хэрэгтэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.