Эмнэлгээс гарч буй иргэдийг хувийн машинаар нь зорчуулна

Twitter Print
2021 оны 04-р сар 27-нд 11:19 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндийн яамнаас өчигдөр өгсөн мэдээллээр коронавируст халдварын улмаас 7,765 хүн гэрээр эмчилгээ хийлгэж байгаа юм. 

Эдгээр иргэнд эмчилгээний багцыг хүргэх ёстой ч хараахан бүгдэд нь хүргэж амжаагүй байгаа аж. Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг "Эрүүл мэндийн яамнаас эмчилгээний 650 багцыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өгсөн. НЭМГ-аас дүүргүүд рүү хуваарилж, иргэдэд хүргэнэ. Мөн ойрын өдрүүдэд ЭМЯ-наас багцуудыг НЭМГ-т өгсөнөөр дүүргүүд нь иргэдэд хүргэж, гэрээр эмчлэгдэж буй бүх иргэнд энэ долоо хоногтоо багтан эмчилгээний багцыг олгоно" гэлээ.

Түүнчлэн эмнэлгээс гарч буй иргэдийг эмнэлгээс гарах хуудсыг үндэслэн ар гэрийнхэн нь хувийн авто машинаараа ирж авах нь зүйтэй хэмээн УОК-ын Шуурхай штаб, Тээврийн цагдаагийн албаныхан санал нэгджээ. 

Нийслэл хотод өдөрт дунджаар 500 гаруй иргэн эмнэлгээс гардаг. Амаржсан, мэс засалд орсон, гэмтэл бэртэл авсан, коронавируст халдварын улмаас эмчлэгдэн эдгэрсэн гэх мэтчилэн олон төрлийн шалтгаантай иргэдийг нийтийн тээврээр зорчуулах нь тохиромжгүй тул өмнөх хөл хорионуудын үед мөрдөгдөж байсны адилаар эмнэлгийн бичгийг үндэслэн зорчуулах зүйтэй гэж албаныхан үзсэн байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.