Гурван баг шөвгийн наймын эрхээ авлаа

Twitter Print
2015 оны 01-р сар 15-нд 08:17 цагт
Мэдээний зураг,

Азийн аварга шалгаруулах тэмцээний “В” хэсгийн тоглолтууд өчигдөр орой боллоо. Өмнөх хоёр тэмцээнд харамсалтайгаар шөвгийн наймд шалгарч чадаагүй БНХАУ-ын шигшээ энэ удаа хэсгийн эхний хоёр тоглолтондоо хожлоо. Тэд Саудын Арабыг 1:0-ээр хожоод байсан бол өчигдөр Узбекистаныг 2:1-ээр буулган авч хэсгээ 6 оноотой тэргүүлж эхэлсэн.

Харин Саудын Араб БНАСАУ-ыг 4:1-ээр хожиж бага ч гэсэн найдвар үлдэж байна. Өнөөдөр “С” хэсэгт учраа таарсан Бахрайн-АНЭУ, Катар-Ираны шигшээ багууд тоглоно.

Одоогийн байдлаар тэмцээнийг зохион байгуулагч Австрали, БНСУ, БНХАУ-ын баг хасагдах шатны эрхээ аваад байна.

 

2015 оны Азийн аваргын тэмцээний хэсгийн хүснэгт

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.