Словак улсын анхны өвлийн Олимпийн аварга А.Кузьмина

Twitter Print
2015 оны 01-р сар 14-нд 20:09 цагт
Мэдээний зураг,

Өвлийн спортын тэмцээн уралдаанууд ид өрнөж байна. Энэ оны “Дэлхийн цом”-ын тэмцээнд амжилттай оролцож буй А.Кузьмина ОХУ-ын Тюмень хотод төрсөн ч Словак улсын нэрийн өмнөөс уралддаг. Тэрээр Словак улсын анхны өвлийн наадмын аварга болж, түүхэнд нэрээ үлдээсэн юм. 1999 оноос эхлэн биатлоны спортоор хичээллэж, 2005 оноос хойш олон улсын тэмцээнд оролцох болсон Анастасия 2009 онд анхны том амжилтаа гаргаж дэлхийн аваргын мөнгөн медаль хүртжээ. БНСУ-ын Пёнчан хотод болсон тэмцээнд 12.5 км-ын зайд Германы К.Вильхэм 44:03 минутын амжилтаар дэлхийн аваргын хэргэм зүүсэн бол А.Кузьмина 44:42 минутад хурдалж мөнгө, Норвегийн Т.Бергер 44:49 минут гүйж хүрэл медаль авсан.

Тэр цагаас хойш дэлхийд данстай болсон Анастасия 2010 оны Канадын Ванкуверын Олимпоос алт, мөнгө, 2014 оны ОХУ-ын Сочи хотод болсон наадмаас алт, 2011 онд ОХУ-ын Ханты-Мансик хотод болсон дэлхийн аваргаас хүрэл медаль авч байлаа. Мөн залуучуудын дэлхийн аваргын 2 алт, 5 мөнгө, 1 хүрэл медалийг өөрийн болгосон Словакийн алдарт биатлонч маань 2007 онд Орос гаралтай Израйлийн цаначин Даниэль Кузьминатай гэр бүл болжээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.