Өвстэй газар мал тогтдоггүй

Twitter Print
2015 оны 01-р сар 14-нд 17:35 цагт
Мэдээний зураг,

Шотланд мэргэжилтэн Д.Мойес Английн алдарт “Манчестер Юнайтед” клубыг бүтэн улирал хүрэхгүй хугацаанд удирдахдаа “хамгийн доод түвшинд нь хүргэсэн”. Будант Альбионд төдийгүй дэлхийн хэмжээний багийн нэр төрийг хэдхэн сарын дотор “шавхайтай” нь хутгасан түүнийг сонгосондоо Сэр А.Фергусон, “МЮ”-гийн удирдлага харамсаад барахгүй байсан. Харин түүнийг ажлаас нь чөлөөлж Голланд мэргэжилтэн Л.Ван Гаалийг авч ирж санаа нь амарсан.

“Ман.Юнайтед”-аас бараг хөөгдөх шахам явсан Д.Мойес Испанид газардсан. Түүний дараагийн удирдах баг нь “Реал Сосьедад” байлаа. Яагаад түүнийг авах болов. Тэр шилдгүүдийг удирдах чадварт төгс суралцаж чадаагүй дасгалжуулагч шүү дээ. Гэхдээ шинэ багтаа боломжийн амжилт үзүүлж байна. “Реал Сосьедад” Испанийн Ла лигийн энэ улиралд “Реал Мадрид”, “Барселона”, “Атлетико Мадрид” гэсэн шилдэг багуудыг хожсон. Хамгийн сүүлд 2007 онд “Валенсиа” нэг улиралд улсынхаа топ гурван багийг хожиж байв.

“Реал Сосьедад” бол Европын тоолж баршгүй олон дундаж багуудын нэг. “Аваргуудын лиг”-т тоотой хэд оролцсон. 1909 онд байгуулагдсан бөгөөд тэртээ 32 жилийн өмнө Ла лигт хоёр удаа түрүүлснээс өөр онцлох амжилт үзүүлээгүй. Гэхдээ тэд зарим нэг өвөрмөц амжилтыг үзүүлээд яваад байгаа нь арай ч доройтон дампуурчаагүйг нь илтгэнэ. Мөн Англиас хөөгдөх шахам явсан Д.Мойес өөрийн байх ёстой газраа иржээ. Дундаж дасгалжуулагч, дундаж багтай ойлголцож чадаж байгаагийн тод жишээ нь Д.Мойес ерөнхий дасгалжуулагчтэй “Реал Сосьедад” баг болж байна. “Өвстэй газар мал тогтдоггүй” гэдэг сайхан Монгол зүйр үг байдаг. Энэ үг Д.Мойест яг тохирох билээ.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.13.41) 2015-01-17 12:06
      • 0
      • 0

      Тиймээ. Маню-н аз нь дууссан. Манай ЧЕЛСИ бол үнэхээр сайн байдаг байсан. Даан ч азгүйтээд л МАНЮ-д ПЛ-н бүх цомоо алдаж байсан. Одоо МАНЮ-н аз нь дууссан болхоор манай ЧЕЛСИ-с цом булааж чадахгүй. Манай челси агуу түүхтэй баг шүү. Юун МАНЮ. Шалбааг багшдээ энэ чинь. Манай Челсистүүд цуглахаараа дандаа ингэж яридын

      Хариулах

    • Арсенал

      (103.229.120.75) 2015-01-14 19:27
      • 0
      • 0

      Яг голыг нь олж хэлсэн байна шүү. Д.Мойес нээрээ л шавхайтай хутгаж хясан.Гэхдээ энэ боломжийг нь манай баг ашиглаад аварга болж чадаагүй, Ситид цомоо алдчихсан

      Хариулах

    • Челси

      (112.72.9.22) 2015-01-14 17:56
      • 0
      • 1

      Ха Ха "МЮ" угаасаа хогийн баг шдээ. Тэдний аз дууссан болохоор премьер лигт түрүүлж чадаагүй. Ливерпульд аз дутсан болохоор С.Жеррард 16 жил тоглохдоо лигийн аварга болж чадаагүй. Одоо "МЮ" шавхайтайгаа хутгалдаад сууж байх цаг нь ирсэн. Үүнд нь Д.Мойес маш сайн тус болсон. Түүнд баяр хүргэе. "Реал Сосьедад"-ыг лигийн эхний аравт оруулаад дараа нь "Барселона"-д ирээрэй. Тэгээд "Барса"-г Европын дундаж багуудын тоонд оруулчих. Тэгвэл олон хүн өөрийн дургүй багийг Д.Мойес дасгалжуулаасай гэж хараах болно кикикки

      Хариулах

    • маню

      (202.70.41.178) 2015-01-14 17:49
      • 0
      • 1

      Э. Гүнтөмөр одоо МАНЮ-гийн фанат юмуу хаашайн. Эвортоныг сайн дасгалжуулж байсан хүнийг том том юм ярьж авчихаад олигтой ч дэмжсэн юм байхгүй явуулаа биздээ. ер нь Моиес дундаж багийн дасгалжуулагч юм бол Маню дундаж баг юм байна лдаа

      Хариулах