Хулгайчид гэрээ алдсан Ч.Мөнгөндалайд туслацгаая

Twitter Print
2015 оны 01-р сар 14-нд 15:50 цагт
Мэдээний зураг,

Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй ч өмнөө тавьсан зорилготой, мөрөөдлөө алхам алхмаар биелүүлэн Монгол орны баруун аймгуудыг тойрон 5500 км замыг унадаг дугуйгаар тойрон аялсан Ч.Мөнгөндалайг олон хүн таньж, бахархах болсон. 
 

Залууст үлгэр дуурайлал болсон түүнд амьдрах орон гэр байхгүй болсон тухай мэдээллийн дагуу тодрууллаа. Тэрээр урьд өмнө нь цөөхөн хоногоор аялдаг байсан бөгөөд нэг удаагийн аялалаасаа ирэхэд нь хулгайч нар гэрийг нь ачаад явчихсан байсан гэнэ. 

Хүүхэд насандаа эцэг эхээсээ өнчирсөн түүнд харж хандах ах дүү, хамаатан садан байхгүй учир найзындаа түр амьдарч байгаад Сэлэнгэ аймгийг зорьсон байна. Учир нь Сэлэнгэд түүний огт танихгүй ч сургийг нь дуулсан эцэг нэгтэй эгч нь байдаг аж. Одоогоор “танихгүй” эгчийндээ амьдарч байгаа түүнд туслахыг хүссэн сайхан сэтгэлтэй хүмүүс хандивын аян өрнүүлээд эхэлжээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.