Автомашины ослоор нас барсан алдартнууд

Өнгөрсөн бямба гаригт АНУ-ын Калифорни мужид автомашины ослоор нас барсан Холливүүдын од Пол Вокэрийн тухай харамсалтай мэдээ түүний шүтэн бишрэгчдэд хүндээр туссан. Алдар жүжигчин агсантай адил автомашины ослоор амь насаа алдсан алдартнуудыг хүргэе.

Пол Вокэр

“Хурд” киноны гол дүрийн жүжигчин Пол Вокер 40 насандаа АНУ-ын Калифорни мужийн Санта Кларитад автомашины ослоор амь насаа алджээ. Тэрбээр уралдааны багийн хамтрагчынхаа 2005 оны Porsche Carrera GT загварын машинд зорчигчийн суудалд сууж явсан байна. Түүний сууж явсан машин толгод мөргөөд хажуу тийш унан, дэлбэрсэн хэмээн мэдээллээд байгаа. Осол золгүй явдал байв уу, хурд хэтрүүлсэн эсэх нь одоог хүртэл ээдрээтэй хэвээр байна.   

Диана гүнж

Диана гүнжийн үхэл дэлхийг донсолгосон хэрэг болсон. Францын нийслэл Парис хотод 1997 оны наймдугаар сарын 30-ны өдөр 36 насандаа “Ард түмний гүнж” нас баржээ. Диана гүнж болон түүний найз залуу Доди Фэйд нар папарацичидаас зугтаж яваад туннельд осолдон нас баржээ. Тэдний жолооч 80 км/цагийн хурдтай явж байсан бөгөөд нарийн хонгилд удирдлагаа алдан машин осолдсон гэдэг. 

Райн Данн

АНУ-ын Пэнсилвани мужийн Өмнөд Гошэн нэртэй дүүрэгт “Тэнэгүүд” киноны од Райн Данн 34 насандаа, шөнийн гурван цагийн үед Поршэ 911 ЖиТи3 машинаараа 130 км/цагийн хурдтай явж байгаад нас баржээ.

Жэймс Дийн

Жэймс Дийний шүтэн бишрэгчид түүнийг 1955 оны есдүгээр сарын 30-ны өдөр 24-хөн насандаа автомашины ослоор нас барсан гэдгийг дуулаад гүн шоконд орж байсан гэдэг. Тэрбээр Поршэ Спайдэр загварын машинаараа Калифорни мужийн Салинаст хурд хэтрүүлэн, ачааны машины араас мөргөж нас барсан байна. 

Жэйн Мэнсфийлд

Шаргал үст Жэйн Мэнсфийлд Миссисипийн Билоксигоос Нью Орлеан орох замдаа ачааны машины араас мөргөж түүний хамт аялж явсан хамтрагч Самуэл С.Броди болон жолооч нар газар дээрээ амь насаа алдсан харамсалтай мэдээ гарч байсан. Гэхдээ машины арын суудалд сууж явсан Жэйний хүүхдүүд эсэн мэнд үлдсэн байдаг.

Марк Болан

Алдарт хөгжмийн зохиолч, дуучин Марк Болан 30 насны төрсөн өдрийнхөө өмнөхөн буюу 1977 оны есдүгээр сарын 16-ны өдөр мөн л автомашины ослоор амь насаа алдав. Оройн хоолонд хамт хооллохоор тохиролцсон найз бүсгүй Глориа Жонес руу явах замдаа мод мөргөж машин осолдсон бөгөөд түүний хүндэтгэлд хөшөө босгосон байдаг.

Жэксон Поллок

Домогт зураач Жэксон Поллок 1956 оны наймдугаар сарын 11-ний өдөр санаанд оромгүй эмгэнэлтэйгээр нас баржээ. Гэрээсээ ганцхан милийн зайд 50 фитийн өндөрт шидэгдсэн бөгөөд алдарт зураач согтуугаар машин жолоодож байсан байна.

Грэйс Кэлли

1982 оны есдүгээр сарын 13-ны өдөр жүжигчин Грэйс Кэлли охин Стэфаний хамт Монакогийн хадан хавцлын огцом эргэлттэй замд осолдсон. Грэйсийн машин 120 фүт доош унаж жүжигчин бүсгүй газар дээрээ нас барж, түүний охин харин амьд үлдсэн ч маш хүнд гэмтэл авч байж. 

Лиза "Лэфт Аая" Лопес 

“ТиЭлСи” хамтлагийн гишүүн Лиза Лопес буюу Лиза Лэфт Аая 30 насандаа машины ослоор нас барсан тухай шүтэн бишрэгчдийн сэтгэлийг өвтгөсөн харамсалтай мэдээ. Гондураст найман зорчигчийн хамт түрээсийн Мицубиши Монтеро машинаар явж байтал ийм осол гарчээ. Лопес удирдлагаа алдан машин онхолдоход тэрбээр толгойгоо хүчтэй цохьсны улмаас нас барж, харин зорчигчид амь үлдсэн байна.

  • Мэдээний зураг,

    Өнгөрсөн бямба гаригт АНУ-ын Калифорни мужид автомашины ослоор нас барсан Холливүүдын од Пол Волкэрийн тухай харамсалтай мэдээ түүний шүтэн бишрэгчдэд хүндээр туссан. Алдар жүжигчин асантай адил автомашины ослоор амь насаа алдсан алдартнуудыг хүргэе.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • энх.....г

      (112.72.13.114) 2015-08-28 15:55
      • 0
      • 0

      юугаа яриад байгаа юм бэ? Жастин бол хамгийн шилдэг нь чиний тэр даул маул хажууд нь юу ч биш!!!!!!!!!!!!!!

      Хариулах

    • хахах

      (103.10.23.36) 2013-12-10 16:04
      • 0
      • 0

      хайран хүн даул волкэрийн оронд тэр жастин бэбэр нь үхэхгүй

      Хариулах