“Атланта Хаукс” бүсээ тэргүүлсэн хэвээр байна

Twitter Print
2015 оны 01-р сар 14-нд 14:50 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр NBA-ийн талбайд долоон тоглолт боллоо. Дорнод бүсийг тэргүүлж эхэлсэн “Атланта Хаукс” Филадельфи хотод зочлон тоглосон. Энэ тулаанд А.Хорфорд трипль-дабль хийж, баг нь өрсөлдөгчөө 105:87-гоор хожсон юм. Талбайн эздээс М.Картер-Ульямс 20 оноо, 9 самбар, К.МакДанелс 14 оноо, Ж.Грант 13 оноо, Т.Уортен 10 оноо авсан бол багийн нөхөд нь хангалтгүй байлаа. Харин Атлантагийн таснуудаас А.Хорфорд 21 оноо, 10 самбар, 10 оновчтой дамжуулалт, К.Баземор 17 оноо, К.Корвер 15 оноо, Д.Шоудер 13 оноо, С.Мак 12 оноо 10 удаа самбараас бөмбөг авчээ.

Тус баг сүүлийн арван тоглолтын есөд нь ялалт байгуулж, дорнод бүсийг 30 хожил, 8 хожигдолтой тэргүүлж байна. Харин өрнөдийг “Голден Стэйт Уорерз” 30 хожил, 5 хожигдол, “Портлэд Блэзерс” 30 хожил, 8 хожигдолтой тэргүүлсэн хэвээр байгаа аж.

Энэ өдрийн бусад тоглолтын хувьд “Миннесота Тимбер Уолвез”-“Индиана Пэйзерс” 110:101, “Вашингтон Визардс”-“Сан Антонио Сперс” 101:93, “Финикс Санс”-“Клевлэнд Кавалейрс” 107:100, “Голден Стэйт Уорерз”-“Юта Жаз” 116:105, “Даллас Маверикс”-“Сакраменто Кингз” 108:104, “Майами Хит”-“Лос Анжелес Лэйкерс” 78:75-аар тус тус хожсон байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.