Таны мэдэх ёстой есөн зүйл

2017 оны 10-р сар 10-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Оронд нь оруулаад орхисон хүү чинь унтаж өгөхгүй уйлагнаад, ирсэн зочидтойгоо жаахан суух хүсэлд чинь саад учрах тэр үед та юу хийдэг вэ? Хүүдээ очоод "Юундаа уйлаад байгаа юм. Унтаад өгдөггүй яасан хүүхэд вэ?" гэж зандрах ээж бидний дунд хэдэн хувь нь байгаа бол доо. Уур хүрч ядаж байхад хажуугийн хүмүүсийн үглэх, янших нь нэмэр болохоосоо илүү уур уцаарыг улам дэвэргэж егдөг. Тийм биш гэж үү? Эцэг эхчүүдэд хүүхдээ хүмүүжүүлэх өөрсдийн арга барил бапдаг, тэр болгоноо шилдэг арга хэмээн итгэцгээдэг. Тиймээ таны арга шилдэг нь байж болно гэхдээ танд нэмэр болох болов уу гэсэн үүднээс сурган хүмүүжүүлэгчдийн хүүхэд өсгөх есөн алтан дүрмийг танилцуулж байна.

Алдсан бол буруугаа хүлээ

Хичнзэн хичээсэн ч хүүхдийнхээ өмнө хэлсэн амандаа хүрэлгүй, алдаа гаргасан бол та, яагаад? гэдгийг үнэнээр нь тайлбарладаг байх хэрэгтэй. Үүнээс хүүхэд амласан л бол биелүүлж байх ёстойг, мөн хүн бүр өв тэгш биш гэдгийг ойлгох болно.

Хүүхэд бол эцэг эхийн толь

Цэвэрхэн цагаан цаасан дээр бичих адил хүүхэд тань нүдэнд нь юу л харагдана түүнийг яг л тэр чигээр нь толгойдоо буулган авч байдаг. Тэдэнд үлгэр дуурайл болдог хүн бол эцэг эх. Тегс төгелдөр, өв тэгш байх гэдэг хэцүү ч хичээгээд үзээрэй. Үүний тулд, миний хийсэн буруу үйлдэл юу байв? гэж бодоод, жагсаагаад, бичээд үзсэн ч буруудах юу байх вэ. Маргааш нь тэр алдаагаа давтахгүйг хичээгээрэй.

Хариуцлага үүрүүлж сур

Бид бага ч атугай ачаанаасаа хөнгөлж хариуцлага үүрэхгүй байх сонирхолтой байдаг. Тэгвэл бид хүүхдээ бага гэлтгүй үүрэг биелүүлэх чадвартай болгох ёстой. Сургуульд орохоосоо емнө хүүхэд тань хооллох үед аяга халбага зөөхөөс эхлээд үүрэг хүлээж сурах нь гэр бүлийн амьдралд биеэ бэлтгэх сургууль болдог. Ингэснээрээ хүүхэд өөртөө итгэлтэй болж,    амьдралд хөлөө олохдоо айх зүйлгүй болдог.

Үгүй гэж хэлж бай

Хүссэн болгоныг нь биелүүлж болохгүй гэдгийг хүн бүр мэддэг. Хүүхэд насандаа энэ дүрмийг таниагүй өссөн хүүхэд өсөж том болоод өөрөө зовно гэдгийг эцэг эх сайн бодож байх ёстой.

Үргэлж тууштай бай

Хүүхдүүд үргэлж л аливаа зүйлийн хил хязгаар нь хаана байдаг бол гэж туршиж байдаг. Үүнээс тэд тодорхой дүрэм журам гэж юу болохыг, эцэг эх гэдэг ямар хүмүүс юм, үүнийг хийж болох уу үгүй юу гэх мэт олон асуудалд хариулт олж авдаг байна.

Бүрэн төгс хариулт өгч бай

Хүүхэд болгон сониуч зантай, бүхэл өдөржин ч "яагаад" гэсэн асуулт тавьж чадна. Тэд хүссэн хариултаа олж авахын төлөө уйгагүй тэмцдэг. Яагаад гэвэл таны дутуу дулимаг өгсөн хариулт тэдэнд хэзээ ч хангалттай санагддаггүй. Хүүхдийг балчир бага гэж ялгалгүй асуусан асуултанд нь төгс хариулах хэрэгтэй. Хэдий тэд бага ч гэсэн асуудлыг өөрийнхөөрөө ойлгож тусгаж авдаг болохоор эцэг эхчүүд хүүхдэд худлаа ярьж хэрхэвч болохгүй. Буруугийн эсрэг зөв гэдэг юу болохыг тэд ойлгож авдаг.

Амжилтыг нь магтаж урамшуул

Ихэнх  эцэг эхчүүд хүүхдийнхээ сайн талаас илүү муу талд нь санаа тавьдаг. Тэгвэл энэ нь буруу юм. Бага ч атугай тэдний чадаж байгаа, бүтээж байгаа зүйлд нь урам хайрлах нь олон зүйлийн эхлэл болдог байна. Эцэг эхийн урмын үг хүүхдийн сэтгэлийг зөөлрүүлэх тос адил юм.

Өөртөө итгэлтэй байхыг сурга

Эцэг эхчүүд хүүхдийн хөдөлгөөн болгоныг хянаж, байнга зааж сургахыг эрмэлздэг. Энэ нь аливаа зүйлийг хийхээс байнга эмээж, хүүхэд өөртөө итгэл муутай болдог. Иймд хүүхдийн хөдөлгөөн болгоныг хяналгүй, үг яриаг нь сонсож, буруу зөрүүг нь өөрөөр нь ухааруулж ойлгуулахыг эрмэлз. Байнга сургаж. харж хянах нь хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог юм шүү.

Сэтгэлийн  боловсролыг багаас нь эзэмшүүл

"Ном номноос хүний" ном гэж нзг үг байдаг. Хичнээн өндөр мэргэжил, мэдлэгтэй хүн боллоо ч, сэтгэлийн боловсролгүй бол "хагас" хүн бол төлөвшдөгийг мартаж болохгүй. Өрөөл  бусдыг хүндэтгэж, жаргал зовлонг нь хуваалцдаг, алив зүйлийг гэгээтэй талаас нь харж, эерүүлэн бодох ёс зүйг хүүхдэд балчраас нь л өвлүүлэх хэрэгтэй.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.212.118.252) 2017-01-25 19:36
      • 0
      • 0

      Хэрэгтэй зөвлөгөө байна, баярлалаа. Зураг нь бас хөөрхөн

      Хариулах