Хэнтийн уурхайд хятад ажилтан жоншинд дарагдаж нас баржээ

Twitter Print
2019 оны 11-р сар 07-нд 10:44 цагт
Мэдээний зураг,

Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг нэгэн уурхайд БНХАУ-ын иргэн өчигдөр буюу энэ сарын 6-ны өдөр нас барсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, тус аймгийн Баян-Овоо суманд байрлах уурхайд нэг хүн нас барсан гэх мэдээлэл ажилчдаас 14:40 цагт ирсэн байна. Хэргийн газрын үзлэгээр БНХАУ-ын иргэн жоншинд даруулан нас барсан байжээ. Тухайн уурхай нь жонш олборлох тусгай зөвшөөрөлтэй "Ханшашир" ХХК бөгөөд нас барсан Хятад иргэн гэрээт ажилтан нь байсан аж. Уг хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар материалжуулан шалгаж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.