Ж.Чүлтэмсүрэнг чөлөөлж, Ц.Ганзоригийг томилжээ

Twitter Print
2021 оны 04-р сар 02-нд 15:03 цагт
Мэдээний зураг,

УОК-ын  даргын 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 22 дугаар тушаалаар УОК-ын Шуурхай штабыг шинэчлэн байгуулж, хурандаа Б.Ууганбаяр ажлаа хүлээлгэн өгч, Ж.Чүлтэмсүрэнг томилж байв. Тэгвэл УОК-ийн Шуурхай штабын даргыг дахин өөрчилжээ. Ж.Чүлтэмсүрэнг чөлөөлж түүний оронд Ц.Ганзоригийг томилсон байна.

Ж.Чүлтэмсүрэнг Шадар сайд С.Амарсайханы эхнэртэй холбоотойгоор ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл цацагдсан. Энэ асуудлыг тэрээр "УОК-ын Шуурхай штабын даргаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригийг томилсон. Миний бие одоо Онцгой байдлын ерөнхий газартаа тэргүүн дэд даргын ажлаа хийж байна. Шадар сайдын эхнэртэй холбоотой асуудлаар ажлаас чөлөөлөөгүй. Бид хоорондоо ажлын хэсгийн ахлагчаа сольсон юм. Ямар нэгэн асуудал байхгүй” гэх тайлбарыг хэвлэлд өгчээ. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.