Монгол цэргүүд барьцаалагдсан иргэдийн амийг аварчээ

Twitter Print
2021 оны 04-р сар 02-нд 14:22 цагт
Мэдээний зураг,

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны алба хаагчид орон нутгийн зэвсэглэсэн дээрэмчдэд барьцаалагдсан энгийн иргэдийг аварчээ.

Тодруулбал, “Юнити” секторын Маёом сууринаас Бентью суурины чиглэлд энэ сарын 31-ний өдөр түлш тээвэрлэж явсан НҮБ-ын түлшний гэрээт байгууллага болох “Тристарт” компанийн ажилчид болох Кени улсын хоёр иргэнийг орон нутгийн зэвсэгт бүлэглэлийнхэн орон нутгийнхаа хууль бус шалган дээр саатуулан эд зүйлсийг нь дээрэмдэж, гурав хоногийн туршид хорьж, их хэмжээний мөнгө нэхэмжилсэн аж.

Харин энэ үед НҮБ-ын мандатаар заагдсан холын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Монгол Улсын цэргийн багийн энхийг сахиулагчид шуурхай арга хэмжээ авч, зэвсэгт бүлэглэлийн этгээдүүдтэй хоёр талын уулзалт зохион байгуулж, ярилцсаны дүнд хоёр иргэний амь насыг аварч чадсан байна. Тухайн иргэд биедээ ил харагдах шарх авсан байсан учир Монгол цэргүүд цаг алдалгүй ажиллаж, уулзалтаа түргэтгэж, яаралтай суллаж авсан байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.