Хилийн цэргийн ангийн 60 гаруй адууг хулгайлсан хэрэг гарчээ

Twitter Print
2021 оны 04-р сар 02-нд 16:38 цагт
Мэдээний зураг,

Увс аймгийн хилийн цэргийн ангийн 60 гаруй адууг хулгайлсан хэрэг өнгөрсөн шөнө гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Сагил сумын нутагт байрлах ХХЕГ-ын харьяа Хилийн цэргийн 0245 дугаар ангийн эзэмшлийн 63 адууг Үүрэг нуур орчмын хилийн бүсээс хоёр хүн шөнөөр хулгайлан тууж явсан тул дуудлагыг цагдаагийн байгууллагад өгсөн байна. Нутгийн иргэдийн хэлснээр, дээрх адууг Монгол Улсын хилийн тэмдэгтийн зүг хөөж явсан аж.

Уг хэргийг Увс аймаг дахь цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн бөгөөд дээрх адуу, малын хулгайчдыг Хилийн цэргийн 0245-р ангийн 100 гаруй алба хаагч болон ОХУ-ын Тува улсын хилийн цэргийн алба хаагчид эрэн хайж 124 тооны адууг дөрөвдүгээр сарын 2-ны 05:40 цагт олжээ. Хилийн цэргийн алба хаагчид өөрсдийн болон иргэдийн адууг буцаан туусан байна. Харин адуу хулгайлаад зугтсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас эрэн хайж байгаа аж.   

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.