Оросын шууданчдад нацист офицерийн дүрэмт хувцас таалагддаг

2015 оны 01-р сар 14-нд 12:14 цагт
Мэдээний зураг,

Оросуудын “вкус” гэдэг хачин сонирхолтой юм байдаг. Ойлгоход тун адармаатай, зүгээр энгийн хэлэхэд гудиггүй, гүндүүгүй иван зан гэмээр.  Захын нэг жишээ авахад Оросын шуудангийн ажилтнуудын шинэ дүрэмт хувцас, гуравдугаар Рейх, нацистуудын үеийн дүрэмт хувцастай тун адил харагдах загвартай болсон байна. Харин "Почтa России"-н удирдлагуудад таалагдсан шинэ дүрэмт хувцас нийгмийн харилцааны сүлжээнд шуугиан тарьж байгаа аж.

Гэрэл зураг дээрээс тас хар өнгөтэй харагдах шинэ дүрэмт хувцас үнэндээ хар хөх өнгөтэй гэдгийг шуудангийн албаны удирдлагууд хичнээн тайлбарлаад ч олон нийт түүнийг нь нацистуудын дүрэмт хувцасны загвар хуулбарлалаа гэж үзэж байгаа гэнэ.

"Почтa России" шуудангийн ажилтнуудын дүрэмт хувцасыг нацист цэргийн хувцастай зүйрлүүлж байгаа нь доромжлол гэдгийг би тус байгуулллагын ахмадуудын хүсэлтээр тэмдэглэхийг хүсэж байна" гэж байгууллагын хэвлэл мэдээллийн төслийн удирдагч Вадим Носов онцлоод шуудангийн албаны удирдах ажилтнуудын дүрэмт хувцас  хар хөх өнгөтэй, харин энгийн ажилтнуудын хувцас арай цайвар. Интернэтээр тараасан гэрэл зургуудыг дээр зүгээр хараар будсан байна" гэдгийг онцолсон аж.

Тэрээр мөн Петр I-р хааны үеэс шуудангийн ажилтнуудын хувцас армийн дүрэмт хувцасны адил хэв загвартай байсан. Харин шинэ дүрэмт хувцасны загвар  XIX зууны 30-аад оны Оросын армийн цэрэг, офицеруудын хувцасны загвартай ойролцоо болсон, энэ дагуу мөн зөвлөлтийн үеийн шуудангийн албаны ажилтнуудын хувцасны загварыг гаргасан бөгөөд хар хөх өнгөтэй байсан гэж Носов  тэмдэглээд "Оросын армийн дүрэмт хувцасны шинэ стандарт гарсаны дараа үүнтэй холбогдуулан шуудангийн албаны удирдах бүрэлдэхүүний ыг дүрэмт хувцас өөрчлөгдөж, ханцуйн дээр болон малгайн хэсэгт ялгах тэмдэгийг хатгамалаар чимэж өгч байсан бол хар хөх өнгөний онцлог хадгалагдан үлдэж байсан" гэдгийн онцолсон байна.

Оросын шуудангийн албаны ажилтнуудын шинэ дүрэмт хувцасны загварыг Сочид болсон Өвлийн олимпийн тоглолтыг угтан гаргаж байсан бол удирдах ажилтнуудын хувцасны загварыг бүр эрт 2011-2012 онд гаргасан байжээ. Оросуудын энэ мэт вкус арми, цагдаагийн дүрэм хувцасанд ч гүн гүнзгий шингэсэн харагддаг. Тухайлбал ерээд оны эхэнд Оросууд армийн офицеруудынхаа фуражка буюу дамар малгайг гуравдугаар рейхийн үеийн офицер малгайны адил харагдахаар урд оройг хэт өндөрлөн өгч байв.

Өмсөх, эдлэхэд тун тохиромжгүй болсон, далбайсан малгайны уг загварыг манайхан хүртэл хуулбарлан дуурайж Монгол улсын зэвсэгт хүчний офицерийн малгайны урд орой арай л гэмээр өндөр болсон нь ажиглагддаг. Гэтэл Герман офицерийн малгайны урд орой хэтийдсэн тийм өндөр бус, тун донжийг нь тааруулж налуулсан байдаг. Нацистуудын дүрэмт хувцасны загварыг цагтаа гаргаж өгч байсан алдпарт Hugo boss компанийн загвар зохион бүтээгчдийн ур чадварыг оросууд дуурайж дийлэхгүй биз, мэдээж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.