Хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг төр даана

Twitter Print
2015 оны 01-р сар 14-нд 09:12 цагт
Мэдээний зураг,

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төсвийн тодотголын хүрээнд хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн юм. Үүнд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцжээ.

Тухайлбал, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг эцэг эхчүүд төлж, 50 хувийг нь төр даах, мөн эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хоолны зардлыг төр бүрэн хариуцах зэргийг хэлэлцэж ажлын хэсгийнхний дүгнэлтийг сонсож, байнгын хорооны гишүүд дэмжлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.