Австрали хоёр дахь ялалтаа байгууллаа

Twitter Print
2015 оны 01-р сар 14-нд 08:49 цагт
Мэдээний зураг,

Хөлбөмбөгийн Азийн аваргын тэмцээн Австралид үргэлжилж байна. Урд шөнө зохион байгуулагч орон Австрали хэсгийн хоёр дахь өрсөлдөгч Оманы шигшээ 4:0-ээр бут ниргэж, хэсгээ тэргүүлж байна. Нөгөө талд БНСУ хоёр хожсон учир хэсгээсээ гарах нь тодорхой боллоо. Харин Австрали-БНСУ хоёрын хэн хожсон нь хэсгээ тэргүүлэх юм. Одоогийн байдлаар БНХАУ Узбекистан, АНЭУ, Иран, Япон, Ирак гурван оноотой байна.

Манай урд хөршийн шигшээ баг 2007, 2011 оны тивийн аваргад хэсгийн шатнаас хасагдсан. Тэд гурван тоглолтоос дөрвөн оноотой буюу боломжийн тоглолт үзүүлсэн ч шөвгөрч чадаагүй. Харин энэ удаа гараагаа амжилттай эхэлж, хасагдах шатанд үлдэх боломжоо хадгалсаар байна. Өнөөдөр БНАСАУ-Саудын Араб, БНХАУ-Узбекистаны багууд тоглоно.

 

Хэсгийн тоглолтын явц

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.