ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: PCR шинжилгээг болиулна

Twitter Print
2021 оны 03-р сар 26-нд 18:16 цагт
Мэдээний зураг,

ХӨСҮТ-ийн захирлаар томилогдоод удаагүй байгаа Л.Баттөр 72 цагийн PCR шинжилгээг шүүмжиллээ. Тэрбээр “Онцын шаардлагагүй тохиолдолд PCR хийлгэхээ болино уу.

Нөөцийг үр ашиггүй үрээд байна. Урвалж, оношлуур нь байлаа гэхэд хүний нөөц туйлдаж байна. Сэтгэл зүйгээрээ ч нийгмийн сүлжээгээр авсан мэдээллээсээ болж иргэд ч туйлдаж байна. 72 цагийн PCR гэдэг зүйлийг болиулна” гэлээ. Үнэхээр л шинжилгээ өгөөд дугаарлаад байдаг. Халдварын тоо өдрөөс өдөрт эрс нэмэгдээд байдаг.

Харин ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр УОК болоод холбогдох албаныханд эмч нар, иргэдийн тамирыг барсан үр дүнгүй энэ ажлаа зогсоохыг хүснэ гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.