ОХУ, БНХАУ-ын худалдааны эргэлт зуу шахам тэрбум долларт хүрэв

Twitter Print
2015 оны 01-р сар 14-нд 08:21 цагт
Мэдээний зураг,

ОХУ-БНХАУ-ын худалдааны эргэлт 2014 онд 6,8 хувиар өсөж, 95,98 тэрбум долларт хүрлээ гэж Хятадын гаалийн газар мэдэгджээ. ОХУ-аас Хятадад импортолсон бараа 4,9 хувиар өсөж, 41,6 тэрбум доллар болсон бол Хятадаас ОХУ-д экспортолсон бараа 8,2 хувиар өсөн, 53,68 тэрбум долларт хүрчээ.

Рублийн ханш унасан хэдий ч өнгөрсөн жил ОХУ-БНХАУ-ын худалдааны хөгжил эерэг чиг хандлагатай байлаа гэж “Bank of China”-гийн санхүүгийн судалгааны хүрээлэнгийн орлогч дарга Зун Лян мэдэгдэв. Мөн тэрбээр, рублийн ханш унасаар байгаад сэтгэл түгшиж буйгаа илэрхийлжээ. ОХУ болон БРИКС-ийн гишүүн /Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африк/ бусад орон хамтын ажиллагааг бэхжүүлбэл рублийн ханш тогтвортой болно гэж мэдэгдсэн байна.

ОХУ болон БНХАУ-ын худалдааны эргэлтийн 80 хувийг нефть, хүдэр, мод эзэлж байна гэж Хятадын Эдийн засаг хөгжлийн яамны Европ болон Төв Азийг хариуцсан газрын дарга Кин Жы мэдээлж байсан ажээ. БНХАУ агаарын, сансрын, болон бусад өндөр технологийн салбарт хоёр талын худалдааны чанарыг сайжруулах хэтийн төлөв байгааг тэрбээр мэдэгдэв.

2013 онд Орос, Хятадын худалдааны эргэлт 1,1 хувиар өсөж, 89,2 тэрбум долларт хүрсэн байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.195.53) 2015-01-14 09:12
      • 0
      • 0

      Хятадын хог новш Орос руу Оросоос бодвол хэрэгтэй нь гарч байгаа байлгуй дээр. Юуг нь гайхаад л мангартаад хэрэгтэй хэрэггуй мэдээлэл бичдэг юм

      Хариулах

    • Жаамаа

      (203.91.117.4) 2015-01-14 09:06
      • 0
      • 0

      Гэтэл манайхан яаж байна 100 ямаанд 60 ухна гэж 3 хан сая хүнд 76 эргүү мал тавьчихаад Энэ 76 болон олон намын тогтолцооноос л хамаг юм боллоо Гайтай юмаа нээрээ

      Хариулах