Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим зарим хэргийг хянан шийдвэрлэх хугацааг сунгав

Twitter Print
2021 оны 03-р сар 17-нд 09:18 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах нөхцөл байдал үүсгэхгүйн үүднээс 2021 оны 3 дугаар сарын 1-нээс өмнө гомдол гаргасан эрүүгийн бүх хэргийг өмнө үйлчилж байсан хэлэлцүүлэхээс татгалзах зохицуулалт хэрэглэхгүйгээр Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хуралдаанаар хянан шийдвэрлэхээр болжээ.

Дээрх зохицуулалттай холбоотойгоор Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хянан хэлэлцэх хэргийн ачаалал түр хугацаанд огцом өссөн учир 40 хэргийн хугацааг 7-30 хоногоор сунгах шийдвэрийг хэрэг хуваарилагдсан шүүгчийн саналыг харгалзан тус танхимын шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргажээ. Тухайлбал, Б.Хурц нарын 9 хүнд холбогдох 40 хавтас хэрэг, С.Баярцогт нарын 5 хүнд холбогдох 470 орчим хавтас хэрэг зэрэг зарим хэргүүдийн хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгасан байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.