Тонусгүй жирэмслэх нууц

Twitter Print
2021 оны 03-р сар 12-нд 18:32 цагт
Мэдээний зураг,

Тонус гэдэг нь тайван байгаа булчингийн хэсэгчилсэн өөрчлөлтийн илрэл юм.

Энэ өөрчлөлтөөр булчин агшиж чангардаг. Умай гурван давхаргатай булчинлаг эрхтэн бөгөөд агших чадвартай булчингийн ширхэгүүдээс тогтоно. Умайн булчин цочирч, булчингийн давхарга зангирч, умайн хөндийн даралт ихэсвэл умайн тонус ихсэх ба гипертонустай болдог. Умайн тонус ихсэхэд гадаад болон дотоод хүчин зүйлүүд нөлөөлнө.

Дотоод хүчин зүйлс:

• Эмгэг жирэмслэлт

• Дотрын өвчлөл,

• Хоолой өвдөлт,

• Бэлгийн замын халдварт өвчин,

• Аборт

• Жирэмсэн эмэгтэйн сэтгэл санааны тогтворгүй байдал.

• Стресс,

• Гэр бүл, хамт олон болон гадны сэтгэл зүйн нөлөөлөл

• Жирэмслэлтийн нас: 18-с доош насны мөн 35-с дээш насны умайн гипертонус хадгалагдах нь 20-29 насныхныг бодвол гурав дахин их ажиглагддаг. Энэ нь эмэгтэйчүүдийн өвчлөл болон үр хөндөлттэй холбоотой байдаг.

Гадаад хүчин зүйлс:

• Ажиллаж амьдарч буй орчны агаарын болон хөрсний бохирдол

• Хүнсний аюулгүй байдал алдагдсантай

• Архи тамхины хэрэглээ болон бусад хорт зуршилууд

• Ажлын хэт ачаалал (автомашин жолоодох, комьютер дээр удаан хугацаагаар ажиллах)

Умайн гипертонус нь ураг зулбах, дутуу төрөх эрсдэлийг дагуулж байдаг. Умайн агшилт эхэсийн цусан хангамжийг хэт багасгаж умайн судсыг агшаадаг бөгөөд тонусыг багасгаж, эмчлэхгүй удаан хугацаагаар явбал хоол тэжээл, хүчилтөрөгчийн дутагдалд орж цаашлаад энэ нь ургийн жин багасах, ургийн тархины цусан хангамжийг хязгаарлаж, архаг хүчилтөрөгчийн дутагдалд оруулан бидний ярьдагаар тархины даралттай хүүхэд төрөхөд нөлөөлнө. Иймд умайн тонусын үед түүнийг үүсгэдэг хүчин зүйлсийг олж тогтоон энэ шалтгааныг арилгах нь маш чухал.

Тонусыг бууруулах энгийн аргууд

1. Хооллолт: Ашигтай витамин болон эрдэс ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүн ногоо, нарийн ногоо сонгож хэрэглэх. Хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх түүхий загас (сүши), түүхий өндөг, мах гм. Мөн усны хэрэглээгээ хянах. Хамгийн багадаа цаг тутам нэг аяга цэвэр ус эсвэл шингэвтэр ногоон цай ууж болно. Хэт их ууж болохгүй. Ус дутлаас үүссэн тонус гэж байдаг байна.

2. Архи тамхи хэрэглэдэг бол шууд зогсоо. Эрүүл амьдралын хэв маяг баримтлах.

3. Хэт их ажиллахгүй байх, сайн амарч байх. Болж өгвөл агаар сайтай орчинд амарч хөдөлгөөний хязгаарлалт хийх нь чухал.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.