Сэлэнгэ, Хэнтий аймгууд халдвар бүртгэгдсэн аймгуудаас ирэх хөдөлгөөнийг хязгаарлалаа

Twitter Print
2021 оны 03-р сар 11-нд 12:22 цагт
Мэдээний зураг,

Сэлэнгэ, Хэнтий аймгууд Улаанбаатар хот болон Ковид19-ийн халдвар бүртгэгдсэн аймгуудаас ирэх хөдөлгөөнийг хязгаарласнаа мэдэгдлээ. 

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас Улаанбаатар хотод коронавируст халдвар /COVID-19/-ын өвчлөл буурахгүй байгаатай холбогдуулан, аймгуудруу өвчлөл тархах магадлал өндөр байгаа тул Аймгийн Онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тогтоолоор 3 дугаар сарын 11-ний өглөөний 06.00 цагаас 3 дугаар сарын 14-ний өдрийн 06 цаг хүртэл Улаанбаатар хот болон өвчлөл бүртгэгдсэн аймгуудаас ирэх хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд түр хязгаарлахаар шийдвэрлэсэн гэв.

Эрүүл бүс болон аймаг дотроо асуумж, зөвшөөрлөөр нэвтрэх бөгөөд гарах хөдөлгөөн нээлттэй байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.