Рональдо шилдгээр тодорлоо

2015 оны 01-р сар 13-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Швейцарийн Цюрих хотноо Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг тодруулах ёслолын ажиллагаа өчигдөр болж Португалын шигшээ болон Испанийн "Реал Мадрид"-ын довтлогч Криштина Роналдо 37.66 хувийн саналаар шилдгээр тодорлоо. Ийнхүү тэрбээр дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр 3 дахь удаагаа шалгарч, сүүлийн хоёр жил дараалан ялагч болов. Түүнтэй шилдгийн төлөө Лионель Месси /15.76/, Мануэль Нойер /15.72/ нар өрсөлдсөн юм.

Хамес Родригесийн гоол шилдгээр тодров

Ёслолын ажиллагааны үеэр Ференц Пушкашийн нэрэмжит оны хамгийн шилдэг гоолыг шалгаруулахад дэлхийн аваргаар Колумбын шигшээ багийн хагас хамгаалагч Хамес Родригесийн Уругвайн хаалганд оруулсан гоол тодорсон юм. Оны шилдэг гоолын төлөө Робин Ван Персигийн Испанийн хаалганд мөргөж оруулсан гоол өрсөлдсөн.

Надин Кесслер шилдэг боллоо

Оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчид Германы Надин Кесслер, АНУ-ын Эбби Уэмбэх, Бразилийн Марта нар дэвшсэнээс Надин Кесслер оны шилдгээр нэрлэгдсэн. Тэрбээр Германы шигшээ болон "Вольфсбург" багийн довтлох чиглэлийн хагас хамгаалагч юм.

Оны бэлгэдлийн шигшээ баг

2014 оны бэлгэдлийн шигшээ багт хаалгачаар Мануэль Нойер, хамгаалагчаар Тиаго Силва, Серхио Рамос, Давид Луис, Филипп Лам, хагас хамгаалагчаар Тони Кроос, Анхель Ди Мария, Андрес Иньеста, довтлогчоор Арьен Роббен, Криштиано Роналдо, Лионель Месси нар нэрлэгдсэн байна.

Оны дэлхийн шилдэг дасгалжуулагч Йоахим Лев

Харин оны шилдэг дасгалжуулагчийн шагналыг Дэлхийн аварга Германы багийг удирдсан Йоахим Лев гардлаа.

www.shuud.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.