
Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар өнөөдөр өглөө шинж коронавирусаас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагджээ.
Тодруулбал, Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын БНХАУ-ын Синофарм вакциныг Шадар сайд С.Амарсайханы хамт хийлгэсэн талаараа хотын дарга мэдээллээ. Манай улс хоёрдугаар сарын 23-ны өдрөөс дархлаажуулалт эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 26 мянга гаруй иргэнийг хамруулаад байна. Вакцинжуулалтын ажлыг Оксфордын АстраЗенека вакцинаар эхэлж байв.
Гуравдугаар сарын 10-ны өдөр хуваарь ёсоор худалдаа, үйлчилгээний ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулах бөгөөд өнөөдөр 12-15 мянган иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Irgen
(65.74.233.78) 2021-03-10 18:07Yg hyatadiin vaktzin gedgee hariulsan umuu
Хариулах