Монгол улсын үндсэн хуулийн өдөрт

Twitter Print
2018 оны 01-р сар 13-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Монгол орон ардчилсан засаглал руу хөл тавьж, улсынхаа шинэ Үндсэн хуулийг баталсны 26 жилийн түүхт ой өнөөдөр тохиож байна. Улсын бага хурлаар дөрвөн удаа, ард нийтээр гурван сар орчим, Ардын их хурлаар 70 гаруй хоног хэлэлцсэний эцэст 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан “Эцэг” хуулийн ачаар монгол хүний эрх, эрх чөлөө, нийгэм, эдийн засгийн ардчилал, төрийн тэнцвэртэй эрх мэдэл баталгаажин, олноо тунхаглагдсан билээ.

Монгол улс ийнхүү шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдлыг хүлээн зөвшөөрч, хууль дээдлэх зарчмыг тунхагласнаар төрийн эрх мэдлийг бодит утгаар хуваарилан харилцан хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйд тулгуурласан төрийн захиргаатай болох, эрх зүйт төрд хуулийн хяналтыг бий болгох шинэ үе эхэлсэн билээ.

Ардчилсан шинэ үндсэн хуультай болоход Ардын их хурлын 400 гаруй депутат гар бие оролцон батлалцаж байсан түүхтэй. Мөн Үндсэн хуулийг батлалцах хэлэлцүүлэгт нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцон, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.

Монголчууд түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталсан. 1992 оноос өмнөх Үндсэн хуулиуд тус тусдаа үүргээ гүйцэтгэж ирсэн байна. Гэхдээ өмнөх гурван Үндсэн хууль ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталснаараа социалист чиг баримжааны болон социалист маягийн хууль байжээ.

Харин 1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан маягийн хууль болжээ.

1992 онд Ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталж байх үеийн түүхэн зураг

   

  

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.