Ерөнхий сайд А.Гансүхийг албан тушаалаа өгч, шалгуулах санал гаргав

Twitter Print
2021 оны 03-р сар 09-нд 17:10 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүхийг шалгуулах нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлж, Ерөнхийлөгчид албан бичиг хүргүүллээ. 

Учир нь ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх өнөөдөр /2021.03.09/ мэдээлэл хийсэн. Гэвч ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга нь төрийн зөвлөлдөх байгууллагад дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй төрийн өндөр албан тушаалтны хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа нь ёс зүйн хувьд зохимжгүй асуудал болж байна. ҮАБЗ-ийн нэр хүнд ҮАБЗ-ийн гишүүдийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг хангах зайлшгүй шаардлагын үүднээс үүднээс ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нь албан тушаалаасаа түдгэлзэж, шалгуулах нь зүйтэй байна. 

Тус албан тушаалд томилох эрхтэй субьект нь Ерөнхийлөгч Х.Баттулга юм гээд А.Гансүхийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, шалгуулах саналаа хүргүүллээ. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.