Э.Тэмүүлэн: Төрийн ордонд ажилладаг хүнээс халдвар илэрсэнтэй холбогдуулан 80 хүнээс шинжилгээ авахад нэмж илрээгүй

Twitter Print
2021 оны 03-р сар 09-нд 13:50 цагт
Мэдээний зураг,

Төрийн ордонд ажилладаг үйлчилгээний ажилтнаас халдвар илэрсэн. Тухайн хүнтэй хавьтал болсон 80 хүнээс шинжилгээ авахад одоогийн байдлаар батлагдсан тохиолдол илрээгүй байна.

Тархвар судлаачид ажиллаад тусгаарлах шаардлагатай хүмүүсийг тусгаарлан ажиглаж байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хэллээ.

 

Мөн тэрбээр "Улсын хоёрдугаар төв эмнэлэгт халдварын нэг тохиолдол илэрсэн. Эмнэлэгт халдвар гарсан тохиолдолд маш түргэн шуурхай очиж ажиллан халдваргүйжүүлэх, хавьтлуудыг илрүүлэх ажлыг зохион байгуулдаг. Одоогоор хоёрдугаар эмнэлэг хэвийн ажиллаж байгаа" гэдгийг хэлэв.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.