Вакцин импортлох аж ахуйн нэгжүүдийг төрийн зүгээс дэмжинэ

Twitter Print
2021 оны 03-р сар 07-нд 12:42 цагт
Мэдээний зураг,

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан үндэсний хэмжээнд эм ханган нийлүүлэгч “Монос трейд”, “Монгол эм импекс концерн”, “Ач үр” аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдтэй уулзав.

“Ковид-19” цар тахлын эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байгааг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан уулзалтын эхэнд онцолж хэллээ. Энэ хүрээнд вакцины татан авалтыг хурдасгахад шаардлагатай бүх дэмжлэгийг Засгийн газрын зүгээс үзүүлнэ гэдгийг тодотгосон юм.

Эм ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд вакцин оруулж ирэхэд хадгалалт, нөөцлөлт хийх бүрэн бололцоотой гэв. “Монос трейд”компани Астразенека вакцин, “Монгол эм импекс концерн”компанийн хувьд ОХУ-ын үйлдвэрлэсэн “Спутник-V”вакциныг оруулж ирэх хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд өгсөн байна. Гагцхүү цар тахлын улмаас шууд нислэг зогссоноос үүдэж вакцин тээвэрлэх зардал нэмэгдсэн нь хүндрэлтэй байгааг Засгийн газар бодлогоор дэмжиж өгөхийг хүслээ. Иргэдийг аюулгүй байдал, эрүүл мэндийг сахин хамгаалахад төр засгийн гаргасан бодлого шийдвэрийг дагаж, мөн бүх бололцоог ашиглаж хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байв.

Вакцин импортлох аж ахуйн нэгжүүд Засгийн газрын бодлогын хүрээнд эрсдлийг тооцсон судалгаанд үндэслэж вакцины татан авалтыг хийх юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (139.5.218.156) 2021-03-06 20:27
      • 0
      • 0

      За тэгээд бидэндээ үнэтэй вакцин хийхнээ.

      Хариулах