Өмнөговь руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлах хүсэлтийг УОК-т хүргүүлжээ

Twitter Print
2021 оны 03-р сар 05-нд 16:42 цагт
Мэдээний зураг,

Өмнөговь аймгийн Онцгой комиссоос тус аймаг руу нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг улсын хэмжээнд вакцинжуулалт дуустал түр хязгаарлах хүсэлт тавьжээ.

Тодруулбал аймгийн Онцгой комиссоос "Улаанбаатар хотод коронавирусийн халдварын тохиолдол өссөөр байна. Сүүлийн 24 цагт л гэхэд 77 тохиолдол шинээр бүртгэгджээ. Гуравдугаар сарын 1-нээс хойш хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн эхэлсэнтэй холбогдуулан Өмнөговь аймагт хоногт дунджаар 600-650 тээврийн хэрэгслээр 2000 орчим иргэн зорчин ирж байгаа нь цар тахлын халдвараас хамгаалах Засгийн Газрын 2020 оны 183 дугаар тогтоолоор зарласан “Ногоон бүс”-ийг хэвээр хадгалахад эрсдэл үүсэж байна.

Иймд аймгийн Өмнөговь аймаг руу нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг улсын хэмжээний вакцинжуулалтын үйл ажиллагаа дуустал түр хязгаарлах тал дээр хамтран ажиллах хүсэлтийг АОК-оос УОК-т хүргүүллээ" хэмээн мэдээлэв. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.